АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Данагараас данагар төсвийн төсөл

 

Тамин түмээн, ирэх оны төсвийн төсөлтэйгөө танилцсан уу? ₮31.9 их наядын татвар төлөхөө мэдэж байгаа юу? Ирэх онд яах вэ гэхээр 👇

😐 5 нугалсан зардал

Одоо бол түүхэн том төсөв, төсвийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж ярих утгагүй болжээ. Жил бүр л өмнөх өмнөх жилээсээ нэлээд өссөн төсвийн төслийн санал гарч батлагддаг. Ирэх жилийн төсвийн төслийн нийт зардал л гэхэд жилийн өмнөхөөсөө буюу 2024 оны тодотгосон төсвөөс 17.4%, 11 жилийн өмнөхөөс 5 дахин тус тус нэмэгдэн ₮35.8 их наяд байхаар тусгагджээ

💰 Орлого нь яах вэ? Мэдээж жилийн өмнөхөөсөө 17.3% нэмэгдэхээр тусгагдсан буюу ₮28.9 их наядын орлогын 94.3%-ийг нь татварын орлого бүрдүүлнэ. Үүний хамгийн том бүрдүүлэгч нь орлогын албан татвар. Уг нь 2024 оны төсвийн төсөл батлагдаж байхад нийт орлогын 92.9%-ийг татвар бүрдүүлэх байв. Тэгэхээр татварын орлогын жин 1.4 нэгж хувиар нэмэгдсэн хэрэг. 

😔 Мэдээж алдагдалтай: Төсвийн төсөл анх танилцуулагдахдаа зардал нь орлогоосоо давсан байдаг нь жам болсон. Ирэх жилийн төсөв ч алдагдалтай байхаар тусгагдаад зогсохгүй алдагдал нь 18.7% нэмэгдэж ₮1.9 их наядаар тусгагдсан байна. 

🥲 Өргүй болохыг ерөөдөг өртэй Монгол

Цаашлаад, Засгийн газрын нийт өрийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 15% нэмэгдэж ₮40.5 их наяд болохоор байгаа юм. Энд гадаад зээлийн хэмжээ хамгийн ихээр жин дарж буй. Дотоодын өрийн хувьд бол ₮426.7 тэрбум байх нь. Энэ нь мэдээж Нийслэл бондын үлдэгдэл. Түүнчлэн,

🐚 Онцлог: Ирэх онд түүхэн дэх хамгийн өндөр хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа. Тодруулбал, 2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл. Үүнд Хөшигийн хөндийн туннел, газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилт багтаж буй. 

Эцэст нь… Нэг л мэдэхэд түүхэн хамгийн том төсөв батлагдаж, нэг л мэдэхэд тодотгох болж дээ. Нөгөө талд төв банк нь бодлогын хүүгээрээ инфляцаа тогтворжуулчих гээд л… Нэмээд энэ жил бүсүүд ялгаатай татвар төлдөг болно гэж байгаа. Заа тэгээд, дагуул хот, станц, газрын тосны үйлдвэр, метроны ажлууд маань хүлээгдсээр л байна даа. 

NEWSLETTER

ШУУД ДАМЖУУЛАЛТ