АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Мандал Даатгалын эргэн тойронд

 

Өнөөдөр Мандал Даатгал (MNDL)-ын эргэн тойронд юу болсныг хүргэе. 

📈 Өсөлт: 57.8%

Мандал Даатгалын зах зээлийн үнэлгээ IPO хийсэн цагаасаа хойш 57.8% өсөж ₮47.3 тэрбумд хүрсэн байна. Түүнчлэн компани IPO хийснээсээ 3 жилийн дараа МХБ (MSE)-ийн ТОП-20 индексийн багцад багтсан бөгөөд одоогоор уг индексэд багтсан цорын ганц даатгалын компани. 

IPO-с хойш: Компанийн нийт хөрөнгийн хэмжээ энэ оны эхний хагаст 2018 оны эхний хагас жилээс хойш 203.8% нэмэгдэж ₮89 тэрбумд хүрээд буй. Түүнчлэн тэдний 2018 оны эхний хагас жилийн цэвэр ашиг ₮2.1 тэрбум байсан бол одоо ₮4.3 тэрбум болж 104.8% өсжээ. 

💭 Энэ жилийн тухайд… 

Цаашлаад, Мандал Даатгалын энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтийг нарийн харвал, цэвэр ашиг нь 152.9% нэмэгдсэн байна. Учир нь тэдний цэвэр орлого нэмэгдсэнээс гадна нөхөн төлбөрийн цэвэр зардал нь 15.4% буурчээ. Өөрөөр хэлбэл, цэвэр ашгийн хувь нь 27.6% байгаа хэрэг. 

ROE 🆙: Нэмээд уг компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 24.8% нэмэгдсэнээр 2023 оны эхний хагаст 5.5% байсан эздийн өмчийн өгөөж (ROE) нь 11.1% болжээ.

📈 Үнэ яав? Түүнчлэн MNDL-н хувьцааны үнийн тухайд өчигдрийн байдлаар он гарсаар 10.8% нэмэгдэж ₮75.5 хүрээд байна. Харин P/B үнэлгээг нь өчигдрийн ханшаар тооцоход 1.2 байгаа юм.  

Эцэст нь… Мандал Даатгалын эргэн тойрныг харвал нэг иймэрхүү байна даа. Гэснээс ирэх сард даатгалын салбараас дахин нэг нээлттэй компани гарах төлөвтэй байна шүү. 🤫

ШУУД ДАМЖУУЛАЛТ