АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Путины айлчлалын эргэн тойронд

 

Хэл ам, хэрүүл шуугиан дагуулсан В.Путины айлчлал өндөрлөж, тэрбээр дараагийн айлчлал болох Алс Дорнодын Форумд оролцохоор мордлоо. Гаднынхан тус асуудалд ямар байр суурьтай байв?

🗣️ Кремл мэдэгдэж байна! В.Путины айлчлалын өмнөхөн Кремлээс түүний айлчлалын талаар мэдээлэхдээ “Оросын тал энэ айлчлалд санаагаа чилээхгүй” гэсэн.

🙈 Монголыг харж байгаа…

Харин Украины парламентаас В.Путиныг баривчлах шаардлагыг манай УИХ-ын гишүүдэд хүргүүлээд буй. Үүндээ, түүнийг хүлээн авснаар Монгол дайныг дэмжигч болж байгаа тул Украин түншүүдтэйгээ нийлж хариуг нь барихаа мэдэгдсэн буюу 1 үгээр “сүрдүүлсэн” юм. 

Монгол: Дайны гэмт хэргийн хамтрагч 🆚 Түнш 

Цаашлаад, В.Путины Монгол дахь айлчлал ОУ-ын медиагийн нүдээр маш эвгүй харагдаж байгаа нь ойлгомжтой. Тухайлбал, The New York Times, Politico, The Guardians гэх мэт томоохон медиа компаниуд “Монгол В.Путиныг баривчлах нь битгий хэл төв талбайдаа улаан хивсэн дэвсэн угтан авав”, “Дайны гэмт хэргийн хамтрагч” гэх мэтээр бичлээ. 

👨‍💼 Элчин сайд нар нэгдэв: Цаашлаад Монголд суугаа Америк, Герман, Европын Холбооны төлөөлөгч, Япон, Их Британийн Элчин сайд нар “StandwithUkraine” хэмээн сошиал хаягууддаа нийтэлж В.Путинг Монголд ирж буйг эсэргүүцээд

🤔 Үр дүн байв уу? 

Айлын хүүхдүүдээр элдвээр хэлүүлсэн айлчлалын үр дүнд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай, Дулааны III ЦС-ын өргөтгөлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай хэлэлцээр байгуулсан л гэнэ. Гэхдээ Эгийн голын УЦС-ын төслийг урагшлуулах гэтэл Байгаль нуурт сөрөг нөлөөтэй гээд олон жил хойшлуулсан улс даа. Дахиад юу ч гэж мэдэх л юм.  

Заа тэгээд, саяын айлчлалаар Монгол дайны хам хэрэгтэн, ОУ-ын эрх зүйг уландаа гишгэлэгч гэхчлэн ОУ-д нэлээн цовдлуулаад авлаа. Гол нь үүний хариуд хүчгүй, импортлогч улсын тавилантай бид гадна, дотнын нөлөөгөөр сав л хийвэл гацчихаад байдаг мега төслүүдээ урагшлуулж чадах болов уу?

ШУУД ДАМЖУУЛАЛТ