АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
АПУ Дэйри ХХК болон Yili-н хамтрал

 

АПУ ХК (APU) нийт бүтээгдэхүүн дэх сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ портфолиаг ихэсгэж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ илүү амьд, хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй тал руу нь хөгжүүлж буйгаа мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор тэд саяхан Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлжээ.

🔝 Азидаа №1

Тодруулбал, АПУ Дэйри ХХК Хятадын сүүн бүтээгдэхүүн хамгийн том үйлдвэрлэгч Yili-н нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг болох Ambrosial брэндийн таргуудыг зах зээлд нэвтрүүлээд буй. Yili бол Азид сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч төдийгүй дэлхийд ТОП-5-т эрэмбэлэгддэг компани. Мөн тэд бизнесээ тэлж өнгөрсөн 7-р сард Америкийн зах зээл рүү ороод буй.

🫡 ТОП гэсэн шалтгаантай: Yili-н Ambrosial таргийн 1 савлагаанд 1 өндөгтэй тэнцэх хэмжээний буюу 6-7 гр уураг, 20 гр байгалийн цэвэр жимсний чанамал болон Австрали овьёос агуулсан төдийгүй Грекийн ХААИС-д тусгайлан шүүж авсан пробиотикуудыг агуулсан аж. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүст тохиромжтой эд байх чинь вэ.

🧐 Онцлог: Түүнчлэн Ambrosial нь хадгалагч бодис агуулахгүйгээр үйлдвэрлэсэн дэлхий дээрх хамгийн анхны өрөөний температурт хадгалах боломжтой тараг аж. Тиймээс ч амт чанар болон агуулж буй пробиотикоо алдахгүй гэдгээрээ давуу гэнэ.

Yili өдгөө дэлхийн 60 гаруй оронд пробиотик ундаа, шингэн сүү, хуурай сүү, тараг, бяслаг болон зайрмагаа худалдааж байгаа бөгөөд АПУ Дэйри ХХК удахгүй пробиотик ундаануудыг нь Монголын зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа сурагтай.

🥛 Инновацлаг Yili

Yili өдөрт 120 сая сүү, сүүн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд үйлдвэрлэж, дэлхийн 6 тивийн 39 оронд 2,000 гаруй нийлүүлэгч түнштэй. Тэдний ондоошил бол бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, инновацлаг байдал нь. Тухайлбал, судалгаа болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн 15 төв, 81 үйлдвэрлэлийн баазтай гэж байгаа.

Эцэст нь… Таван хошуу малынхаа буянаар Монгол дэлхийд эрэмбэтэй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох нөөц бололцоотой. Гэсэн хэдий ч бүхий л үйлдвэрлэлийн салбарт инновац, технологиороо хоцрогдож байгаа нь нууц биш. АПУ Дэйри ХХК Yili шиг инновацлаг компанитай хамтран ажиллах болсон нь цаашид дотоодын үйлдвэрлэгчид тэднээс суралцаж шинэ, олон төрлийн инновацлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохыг ч үгүйсгэхгүй.

ШУУД ДАМЖУУЛАЛТ