Өнгөрсөн 7 хоногт улсын төсвийн 2023 оны гүйцэтгэл Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцлээ. Зөрчил илрээдэхжээ. Зөрчлийн дүн нь бүр ₮151.6 тэрбум. Ямар учиртай зөрчил вэ гэхээр, 👇
Авсан арга хэмжээ нь 🤏
Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтээр ₮151.6 тэрбумын зөрчил илэрсэн аж. Уг зөрчлүүдэд албан шаардлага, зөвлөмж хүргүүлэх, акт тогтоох гэх мэтхэн арга хэмжээ авсан байна.
🤔 Яагаад зөрчил үүсэв? Зөрчил үүсэхэд олон шалтгаан бий. Төсвийн байгууллагуудын санхүүгийн удирдлага, хяналт хангалтгүй, санхүүгийн сахилга бат дутмаг, авлига, ашиг сонирхлын зөрчил ихсэх, төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн алдаа гэх мэт.
💭 Чадвар??? Нийт гарсан зөрчлөөс нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой ₮15.4 тэрбумын үнийн дүн бүхий 39 алдаа илэрсэн гэнэ. Үүнээс аудитын явцад ₮15.4 тэрбумын алдааг залруулсан ажээ.
😶 Дутмаг…
Цаашлаад, санхүүгийн тайлангийн танилцуулгаас харахад дийлэнх төсөл, арга хэмжээний санхүүжилт 90%+ гүйцэтгэлтэй байгаа юм. Харин энэ санхүүжилт шингэж байгаа төслийн хэрэгжилт, үр дүн нь асуултын тэмдэг. Угаас санхүүгийн тайланд гарсан тодорхой зөрчил тус бүрийн тайлбар, авсан арга хэмжээний шалтгаан, гаргасан үр дүнгийн мэдээлэл нь маш бөөрөнхий утгатай байгаа юм.
Асуудал + Асуудал: Нэмээд угаас манай төсөвт жилээс жилд тодотгол орж ирэн тэлж, алдагдал нь ч нэмэгдэж байхад иймэрхүү байдлаар аудитын явцад зөрчил илрээд түүнийгээ зөвлөмж, албан шаардлага гэх зэргээр шийдэж байгаа нь үнэхээр харамсмаар.
Эцэст нь… Төсвийг яагаад тодотгосон, алдагдал нь яагаад нэмэгдсэн, төсвийн тайлан яагаад зөрчилтэй байгаа гэх мэтийг нийтэд нээлттэй, ойлгомжтой тайлбарладаг байвал ч… Уг нь бол энэ төсвийн 90%+ хэсгийг татвар төлөгчид бүрдүүлж байгаа шүү дээ. Түүнийг нь ямар нэгэн санхүүжилтэд зарцуулж байгаа тохиолдолд ч хэрэгжилт, гаргасан бодитой үр дүнг нь танилцуулдаг байх нь чухал юм даа…