АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Оёдлын салбарын гүнд

 

Экспортоо солонгоруулъя гэдэг яриаг бараг насаараа сонсож байна даа. Манай уул уурхайгаас бусад салбар бор зүрхээрээ л урагшилж байх шиг байна. Тэгвэл өнөөдөр оёдлын салбар руу өнгийе. Хэр юм байдаг бол доо? 

📰 Судалгаа: NRCC Үндэсний судалгаа зөвлөгөөний төв Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр оёдлын салбарын нөхцөл байдлын судалгааны тайланг гаргажээ. Тайлангийн тоон судалгаанд 21 аймаг болон Улаанбаатарын 402 хэрэглэгч, 30 үйлдвэрлэгч хамрагдсан аж.  

🤑 Хэр их вэ?

Монголын оёдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг 1,342 үйлдвэрлэгч байдаг аж. Үүний 23.1%-ийг аж ахуй нэгж (ААН), 76.9%-ийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрдүүлж буй. Эдгээр үйлдвэрлэгчид нийт 6,100 хүнийг ажлын байраар хангадаг. Ер нь бол манай жилийн хувцасны хэрэглээ ₮1.1 их наяд. Гэтэд үүний ердөө 8%-ийг л дотоодын үйлдвэрлэл хангаж байгаа бөгөөд ихэнхдээ үндэсний, хөдөлмөр хамгаалал, ажлын хувцас л үйлдвэрлэж байгаа. 

🧵 Хэд вэ? Оёдлын салбарын үйлдвэр эрхлэгчид нийт хүчин чадлынхаа дунджаар 59.4%-ийг л ашигладаг аж. Улмаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 86.3%-ийнх нь жилийн орлого ₮50 саяас бага байгаа бол ААН-үүдийн 13.2% нь ₮750 саяас дээш орлого олдог байна.

💰 Ямар аргаар? Цаашлаад ААН-үүдийн 52% нь энэхүү орлогоо өөрийн дэлгүүртээ борлуулалт хийж олдог бол хөдөлмөр эрхлэгчдийн 77% нь хувь хүний захиалгаар орлого олдог гэнэ. Түүнчлэн тэд орлогынхоо дийлэнх хэсгийг түүхий эдэд зарцуулдаг. Учир нь судалгаанд хамрагдагсдын 86.4% нь импортоор түүхий эдээ авдаг аж.

⁉ Асуудал нь юу байна?

Оёдлын салбарт тулгамдаж буй хамгийн түгээмэл асуудал нь хүний нөөц. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 57.1%, ААН-үүдийн 86.5% нь энэ төрлийн асуудалтай. Үүний хамгийн том шалтгаан нь ачаалал даах болон туршлага, ур чадварын асуудал. 

➕ Нэмээд: Судалгаанд хамрагдагсдын 61.2% нь үйлдвэрээ өргөжүүлэх зорилгоор зээл авсан бөгөөд санхүүжилт нь тийм ч асуудалтай биш гэж хариулжээ. Харин төрийн бодлоготой холбоотой бэрхшээлүүд их гардаг аж. Бодлогын тогтворгүй байдал тэр дундаа НӨАТ болон гаалийн татварын бодлого жигд биш байгаа нь хүндрэлтэй байдаг гэнэ.  

Эцэст нь… Заа оёдлын салбар маань нэг иймэрхүү. Түүхий эдийг нь дотооддоо үйлдвэрлээд ашигт ажиллагааг нь сайжруулж чадахгүйгээс цааш ядаж татвар, гаалийнхаа асуудлыг шийдээд өгчихвөл ч…

ШУУД ДАМЖУУЛАЛТ