Хамтарсан ЗГ ирэх 4 жилд хэрэгжүүлэхээр 593 төслийг танилцуулаад байгаа. Сураагүй юм биш гэсэн шиг ЗГ маш том амлалт өгсөн. Гол нь 4 жилд багтах уу, барах ажил мөн үү?
Юутай ч буцах эзэнтэй төлөвлөгөө
Хамтарсан ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд МАН нийгмийн бодлого, АН бизнес, эдийн засаг, ХҮН нам эрчим хүч, боловсролын салбараа хариуцахаар тусгасан. Шинжвэл,
🐌 Бүсчилсэн хөгжил: Нийслэлийн төсвөөс $1.7 тэрбумаар 17.7 км урттай метроны шугам барих ажлын санхүүжилт, тог цахилгаан, бусад дэд бүтцийг болно гэж бодоход метро барих өрөм нь 9 м урттай гол нь тус өрмийг төмөр замаар тээвэрлэх боломжгүй буюу тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэдэг гэж байгаа. Юутай ч өрмөө авчирч чадвал учиртай…
🔟 Эдийн засаг: Ирэх 4 жилд ГВУН-ийг бараг 2 дахин нэмэгдүүлж $10 тэрбумд хүргэнэ. Хэдий цар тахлын нөлөөлөл байгаа ч өнгөрсөн 4 жилд 11% л өсөж байсан ГВУН-ийг ирэх 4 жилд 2 дахин өсгөнө гэдэг бас л чанга даваа даа. Цаашлаад 1 хүнд ногдох ДНБ-ийг $8,000-$10,000 болгох гэхчлэн үлгэр үргэлжилнэ.
🤨 Хүний хөгжил: Түүнчлэн хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг 2 дахин бууруулна. 1 хүнд ногдох ДНБ $8,000-$10,000 болчихвол тус зорилтууд биелэж магадгүй л юм.
Гэснээс санхүү, даатгал, ХЗЗ-ийн реформыг үргэлжлүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банкны үйл ажиллагааг эхлүүлэхээр тусгасан харагдаж байсан шүү. Ажил л болгоосой.
Халамжаа нэмэхээ мартаагүй!
ЗГ-ын үйл ажиллагааны зураглалаар бол ирэх 4 жил энд ч дүүжин гүүр баригдаад, тэнд ч УЦС, ДЦС-ууд баригдаад ид бүтээн байгуулалттай байх төлөвтэй байгаа.
🏧 Аргагүй баян улс даа: Мэдээж төслүүдээ урагшлуулъя гэвэл асар их санхүүжилт хэрэгтэй болно. Одоо өргөн бариад байгаа ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр л гэхэд ₮120 их наядын өртөгтэй гэж яригдаж байна. Гэтэл хэзээ дээ, хэний мөнгөөр тэтгэвэр, хүүхдийн мөнгө, халамжаа тогтмол нэмэх нь тодорхой бөгөөд тодорхойгүй.
Айн? Энэ бүгдээс “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан ЗГ-ын гэрээ хэн, хэнийхээ ажилд садаа болохгүй, 4 жилийн дараа хэн ажлаа хийсэн, хийгээгүйгээр нь ялгах зорилготой гэрээ мэт. Хувааж аваад хийх ажлыг иргэдийн асар их итгэлийг эвдэж, эвсэн байж хийж байгаа. Үр дүнд нь төсвийн жил дуусаж байхад төсвөө тодотгох гэж байна! Юу болоод байгааг ойлгох ухаан хайрла.