Газрын ховор металлын эрэлт ихсэж байгаа энэ цаг үед улс орнууд тус түүхий эдийг далайн гүнээс олборлохыг эрэлхийлэх болов.
Нууцлаг ертөнц
Дэлхий дээр хүн төрөлхтний гар хүрээгүй үлдсэн цөөн тооны газар бол далайн гүн. Олон жилийн туршид далайн гүний судалгаа эрчимтэй хийгдэж бидний мэдэхгүй ертөнцөд юу байгаа бол, ямар баялаг байгаа бол гэх асуултууд олон ч хүнийг тус сэдэв рүү чангааж ирсэн. Түүнчлэн газрын гадарга дээрх ашигт малтмалын ордууд шавхагдаж байгаа нь улс орнуудыг далайн гүнээс шинэ эх үүсвэр хайхад хүргэж буй.
- Яагаад далай гэж? Газрын гадаргаас доош 3,500 км-ээс 6,500 км-ын гүнд кобальтын нөөц гэхэд 50 сая тн, никелийнх 270 сая тн, зэсийн 230 сая тн-н нөөцтэй гэх судалгаа бий. Үүнийг гадаргатай харьцуулбал, далайн гүн дэх нөөц зэсийн хамгийн их нөөцтэй гэгддэг Чилиэс 40 сая тн-оор их байгаа юм.
- Хамгийн сонирхолтой хэсэг нь далайн гүнээс олборлох гээд байгаа тус полиметаллийн 1 хүдэрт кобальт, никель, зэс, манган гэсэн 4 газрын ховор металл агуулдаг аж. 1 сумаар 4 туулай.
Ойртсоор
Өнгөрсөн оны 12-р сард Хятад 10,000 м-н гүнд олборлолт хийх чадалтай анхны далай судлалын өрөмдлөгийн хөлөг онгоцыг олон нийтэд танилцуулсан. Тус үйл явдлаар Хятад далайн гүнд олборлолт хийхэд бэлэн төдийгүй томоохон тоглогч болно гэдгийг дэлхийд батлан харуулсан юм. Тэднээс гадна Бельгийн Deme (DEME.BR) 2021 онд олборлолт хийх машинаа зохион бүтээж аль хэдийн туршаад эхэлсэн.
- Түүнчлэн өдгөө ОУ-ын Далайн гүний зохицуулагч байгууллага (ISA)-аас нийт 30 лиценз олгосны 5 нь Хятадынх. Улмаар дэлхий даяар 2025 оноос эхлэн далайн гүний олборлолт эхлэх төлөвтэй байгаа төдийгүй Хятадын хувьд нийт зөвшөөрөгдсөн талбайн 17%-д нь олборлолт хийх эрхтэй байгаа аж.
Эцэст нь… Хятад газрын гадарга дээрх газрын ховор металлын өрсөлдөөнд ч тэргүүлдэг буюу тус түүхий эдийн томоохон боловсруулагч. Америк хүртэл Хятад руу газрын ховор элементээ боловсруулахаар явуулдаг гээд бод, бод, бод.