АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Ард бондын эргэн тойронд

 

Ард Кредит ББСБ ХК (ADB)-ийн гаргаж буй нээлттэй бондын урьдчилсан захиалга эхлээд буй. Тус бонд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX) дээр гарч буй 2 дахь нээлттэй бонд юм.

📜 Бондын хувьд

Өнгөрсөн 8 сарын 2-нд СЗХ-ноос Ард Кредит ББСБ ХК (ADB)-д нээлттэй бонд гаргах зөвшөөрөл олгосон байдаг. Ингэснээр тус компани нээлттэй бондоо 4 транчтайгаар зах зээл дээр нэг бүрийг нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэлгээтэй гаргаж ₮13.5 тэрбумыг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад Ард Бондын жилийн өгөөж 18.5% төдийгүй бондын өгөөжийг улирал тутамд төлөх аж.  

👐 Нээлттэй болохоор давуу: Нээлттэй бондын татварын хувь 5% буюу хаалттай бонд болон хадгаламжийн хүүгийн орлогын албан татвараас 2 дахин бага байдаг. Нээлттэй болохоор давуу^2. 

🧑‍🤝‍🧑 Оролцогч талууд: Харин бондын үндсэн андеррайтераар Апекс Капитал ҮЦК ажиллаж байгаа бөгөөд бонд худалдан авах арилжааны шимтгэлгүй, бондоо барьцаалан зээл авах боломжтой гэнэ. Аан бас арилжааны цаг нь 9-16 хүртэл юм байна лээ шүү. 

🆙 ADB-н хагас жилийн өнгө

Aрд Бондыг гаргаж буй Ард Кредит ББСБ ХК-ийн энэ оны эхний хагасыг шинжихэд, компанийн нийт хөрөнгө нь өнгөрсөн оны мөн үеэс 32.8% өсөж ₮83.7 тэрбумд хүрсэн бөгөөд ашиг нь тус хугацаанд 56% өсөж ₮1.5 тэрбумд хүрээд буй

☘️ Цаашдын төлөвлөгөө: Харин энэ оны үлдсэн хагаст компани Ард Апп дээр хэрэглэгчдэд зориулсан дебит картыг нэвтрүүлж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний санхүүжилтийг шинэ бизнес модельтой үргэлжлүүлэх гэнэ. Тэгэхээр Ард Апп энэ ондоо бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, мөнгөн гуйвуулгын шинэ үйлчилгээтэй болох нь дээ.

Гэснээс, бондын барьцаа хөрөнгөд ₮19.3 тэрбумын үнэлгээ бүхий хувьцаа буюу МХБ ХК (MSE)-ийн I ангилалд нээлттэй арилжаалагдаж буй Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD), Ард Кредит ББСБ ХК-ийн хувьцааг тус тус барьцаалан гаргаж байгаа гэсэн шүү. Бондын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.