АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Экспортын дүн импортыг давснаар худалдааны тэнцэл эерэг гарчээ

Энэ оны эхний 7 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт $15.6 тэрбум болж өнгөрсөн оны мөн үеэс $1.9 тэрбум буюу 14.2% өсжээ. Задалж харъя. 

↗️ Экспорт нөлөөтэй

Нийт бараа эргэлтийн $9.2 тэрбумыг экспортын бараа бүтээгдэхүүн, $6.4 тэрбумыг импорт бүрдүүлсэн ба экспортын дүн импортын дүнгээс $2.8 тэрбумаар давснаар гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан нь энэ. Экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 6.5% өссөн бол импорт 27.6% өссөн аж. Импортын өсөлтийн хурд илүү өндөр байгаа тул гадаад худалдааны тэнцэл өмнөх жилээс буурсан хэрэг.

👷 Нүүрсгүй бол яана вэ: Тус хугацаанд нийт 46.1 сая тн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 35.5% өсжээ. Энэ нь нийт экспортын 57.9%-ийг бүрдүүлж байгаа. Сонирхуулахад, энэ онд нүүрсний экспортыг 78 сая тн-д хүргэнэ гэсэн зорилт тавьсан нь 69%-ийн биелэлттэй явж байна. 

➕ Бусад: Цаашилбал, зэсийн хүдэр, баяжмал экспортын 18.9%-ийг, хагас боловсруулсан алт 5.1%-ийг, төмрийн хүдэр, баяжмал 3.8%-ийг, угаасан ноолуур 2.1%-ийг бүрдүүлж буй. 

🆙 Хэрэгцээ: Харин импортын дүнд машин, техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, сэлбэг 20.6%, эрдэс бүтээгдэхүүн 22.1%, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 10.4% зэргээр тус тус эзэлж байна. 

🤝 Хөршүүд минь дээ 

Тус хугацаанд Монгол Улс дэлхийн 153 орноос бараа бүтээгдэхүүн импортолж, 66 оронд бараа экспортолсон байна. Тэр дундаа экспортын 92.1%-ийг Хятад руу, 4.1%-ийг Швейцар руу, 1%-ийг Америк руу гаргаж байгаа аж. Гэснээс өнгөрсөн онд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Америкт айлчлал хийж, мөн саяхан Америкийн ТНБД Энтони Блинкен Монголд айлчлаад дипломат харилцаа давгүй байгаа ч харж байгаачлан 2 орны худалдаа чамлалттай хэвээр.

🤔 Хэтдээ болно байгаа?

Манай улс уул уурхайгаас хэт хамааралтай байдлаа бууруулж, эдийн засгаа солонгоруулна л гээд байгаа. Гэхдээ одоогоор төдийлөн үр дүн гараагүй байна. Ямартай ч Монголбанкны инфляцын тайланд дурдсанаар энэ онд нүүрсний экспорт өмнөх оны өндөр түвшинд хадгалагдаж, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг эрдэс бүтээгдэхүүний олборлолт өмнөх оноос нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт 17.9%-д хүрэхээр байгаа аж. 

Тэгэхээр оны эцэст гадаад худалдааны тэнцэл хэрхэн гарах, дэвшүүлсэн зорилт хэр хэрэгжилттэй байхыг харъя даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ