АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
АМЕРИК БОЛОН ХЯТАД БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА СЭРГЭЭНЭ

Хятад болон Америкийн харилцаа хүйтэрч буй энэ цаг үед 2 орны төрийн тэргүүн нарын уулзалтаар 2 томоохон шийдвэрт хүрлээ. Юу болов? 

Их гүрний удирдагчдын цуглах цэг APEC

Энэ 7 хоногт тохиож буй Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны бага хурлын ачаар (APEC) 2 их гүрний удирдагчид уулзах боломж олдсон юм. Тэд өнгөрсөн онд Балид болсон Их 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаас хойш бие биеийнхээ барааг хараагүй бөгөөд 2 орны харилцаа өнгөрсөн жил Сибириэс ч хүйтэрсэн билээ.

  • Дорвитой шүү! Улмаар APEC-н 3 дахь өдөр Жо Байден болон Ши Жиньпин нар уулзаж, 4 орчим цаг яриа хэлэлцээр хийсний үр дүнд Тайваниас болж цуурсан батлан хамгаалах салбарын харилцааг сэргээх, фентанил гэх хар тамхины эсрэг хамтын хүчээр тэмцэхээр тохиролцоод буй
  • Хачир: Үүнээс гадна тэд AI-н мэдээллийн аюулгүй байдал, Хятадын технологид тавьж буй Америкийн хязгаарлалтын талаар хэлэлцсэн юм. 

Тайванийг тайван орхи!

2 орны батлан хамгаалах салбарын харилцааг сэргээхэд мэдээж Тайванийг тайван орхих нөхцөл орж ирсэн. Тухайлбал, Америкийн талаас ирэх жил болох Тайваний Ерөнхийлөгчийн сонгуульд Хятадыг нөлөөлөхгүй байх, хараат бус явуулахыг хүссэн юм. Харин Хятадын талаас юу юугүй Тайвань руу довтолчихгүй гэдгээ илэрхийлээд буй. 

  • Найзалъя хө! Түүнчлэн Ши Жиньпин илтгэлдээ Америк болон Хятад 1 дэлхийд зэрэгцэн хөгжихөд дэлхий хангалттай том хэмээснээр 2 орны харилцааг дулааруулах сонирхлоо илэрхийлсэн юм. 

Бизнесийн магнатуудаар өнгө нэмсэн оройн зоог

Тус уулзалтын онцлох хэсэг нь төрийн тэргүүн нарын уулзалтын дараа болсон оройн зоогт Apple (AAPL), BlackRock (BLK), Tesla (TSLA) зэрэг олон компанийн CEO нар хүрэлцэн ирсэн явдал байв. 

Сонирхуулахад, Жо Байдены илтгэлд Ши Жиньпинийг диктатур буюу дарангуйлагч гэж дуудаж амжсан нь тэдний хоорондох харилцаа бүлээрэх шинж байна уу, гэж бодоход хүргэснийг нуух юун! 

ШУУД ДАМЖУУЛАЛТ