АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Шинэ трэнд: Ажлын 6 өдөр шүү!

 

Өмнөд Солонгосын жижиглэн худалдааны салбарынхан ашиг буурч байгаагаас шалтгаалж удирдах түвшний ажилтнуудаа ажлын 6 өдөр ажиллуулахаар  болжээ. Ер нь энэ салбарт юу болж байна? 

 Өрсөлдөөний талбар 

Уг шийдвэрт ашиг буурахаас гадна Өмнөд Солонгосын зах зээл дээр Хятадын цахим худалдааны компаниудтай өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, CU сүлжээ дэлгүүрийн толгой компани BGF Retail (282330.KS)-н үйл ажиллагааны ашиг энэ оны I улиралд ₩32.6 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 11.9% буурчээ. Харин II улиралд 2.4% буурснаар ₩76.2 тэрбумын ашиг олсон аж. 

🦅 Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг: Тус компанийн зүгээс удирдах ажилтнуудаа амралтын өдөр ажиллуулах нь харилцаагаа илүү сайжруулах зорилготой гээд харин удирдах түвшний бус ажилтнууд ажлын 5 өдөр ажиллах хэвээрээ гэсэн тайлбар хийв.

  🤝 Өнгө ижил: Толгой компани нь энэ сарын эхээр онцгой дэглэмд шилжсэнтэй холбогдуулан Lotte-н удирдлагууд ч мөн ажлын 6 өдөр “сайн дураараа” ажиллахаа мэдэгдсэн. Сонирхуулахад, Lotte Duty Free удирдлагуудынхаа зардлыг танаж, өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг дэмжих аж.

 ⚠️ Онцгой дэглэм ашигтай юу?  Компаниуд санхүүгийн хямралыг давах, ашиг орлогоо нөхөх зэрэг зорилгоор шаардлагатай гэж үзсэн үедээ онцгой дэглэм тогтоодог. Тухайлбал, 2019 онд Lotte, Shinsegae (031430.KS), CJ жижиглэн худалдааны компаниуд мөн онцгой дэглээм тогтоон ажиллаж байжээ

Өрнө  Дорно

Цаашилбал, Samsung (005930.KS), SK-н удирдлагууд энэ оны эхээр ажлын 6 өдөрт шилжсэнээр HD Hyundai Oilbank, Samyang Group (145995.KS), SsangYong C&E зэрэг хэд хэдэн компани энэ трэндийг дагаад буй. Гэтэл бөмбөрцгийн нөгөө талд Герман, Англи, Бельги зэрэг цөөнгүй орнууд ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхээр ажлын 4 өдрийг туршиж байгаа. Ерөнхийдөө азиуд европчуудыг бодвол урт цагаар ажилладаг соёлтой. Тэгэхээр энэ нь их ажиллавал сайн ажиллаж байна гэж боддог Ази хүмүүсийн сэтгэлгээний онцлог уу? 

Эцэст нь… Ямартай ч одоогоор богино цагаар ажиллавал илүү үр дүнтэй, эсвэл урт цагаар ажиллахын хэрээр их ашиг олно гэсэн 2 трэнд компаниудын дунд бий болоод буй. Харин танай компани аль трэндийг нь дагаж байна даа?

ШУУД ДАМЖУУЛАЛТ