АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Дараагийн туршилт: Pearson!

 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн англи хэлний сургалтын Pearson цогц хөтөлбөрийг ЕБС-ийн 3-4-р ангид туршилтаар хэрэгжүүлэхээр болсон гэнэ.  

👩‍🏫 Ямар онцлогтой хөтөлбөр билээ? 

Английн боловсролын байгууллага Pearson-н хэрэгжүүлдэг тус хөтөлбөр нь дэлхийн 80 гаруй орны 6,500 гаруй сургуульд хэрэгждэг

👩‍🎓 Ач холбогдол: Тус хөтөлбөр нь технологид суурилсан контент, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил зэргийг багтаасан цогц хөтөлбөр төдийгүйдасгал, даалгаврууд нь шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадвар зэргийг хөгжүүлэх зорилгоор зохиогддогоороо онцлог аж. 

ОУ-ын хөтөлбөр хэрэгтэй 🆚 хэрэггүй

Тус хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлж хот, хөдөөгийн 38 сургуулийн 5-9-р ангийн 30,000 сурагч хамрагдсан бол энэ хичээлийн жилээс хамрах хүрээг нь нэмэгдүүлж буй.

☁️ Хүлээлт: Pearson хөтөлбөрийг үзээд 12-р ангиа төгсөж байгаа хүүхэд гадаадын их дээд сургуулиудад суралцаж чадахуйц хэлний мэдлэгтэй болох нь хөтөлбөрийн гол үр дүн байх аж. Цаашлаад цахим платформуудыг нутагшуулах замаар боловсролын чанарын ялгааг арилгах давхар зорилготой гэж байгаа.

🔠 Үр дүн + Бодит байдал: Хот, хөдөөгийн 38 сургуульд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэн туршихад 29% орчим хувьтай байсан сургалтын түвшин 40% гаруй хувь болж өсжээ. Ямартай ч туршаад үзсэн болохоор хэрэгцээт тоног төхөөрөмж, багш, сурагчдад тулгарч буй асуудал зэргээ мэдэж авсан нь давуу тал.  

👨‍👩‍👧‍👦 Монгол хүүхдийн онцлог гэж бий: Гэхдээ гаднын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхлээд эх хэлээ сайн эзэмшсэн байх гэх зэрэг улсын дархлаатай холбоотой асуудал ч яригдана. Яагаад гэвэл хэл бол сэтгэхүйн үндэс шүү дээ. 

🤔 Гэснээс бусад хөтөлбөр яалаа? 

Одоогоор Cambridge-н хөтөлбөр, Финляндын математикийн сургалтын Eduten зэрэг ОУ-ын хөтөлбөрийг туршиж байна. Eduten хөтөлбөрөөр гэхэд л энэ жил 2-5-р ангийн 276,198 суралцагч хичээллэх юм.  Гэтэл бодит байдал дээр Cambridge-н хөтөлбөрийн 1 хүүхдэд ногдох зардал хэт өндөр тул тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй улсын сургуулийн тоо гарын 10 хуруунд хүрэхтэй үгүйтэй л байна. 

Эцэст нь… Манай боловсролын салбарынхан гаднын гоё^2 нэртэй хөтөлбөрийг шууд л аваад нутагшуулах гэж үзэж тарж байх шиг. Энэ нь тэгээд хэр үр дүнтэй байх юм бол доо?

ШУУД ДАМЖУУЛАЛТ