АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Хөрөнгийн зах зээлийн хагас жил

Монголын Хөрөнгийн Бирж (MSE) хагас жилийн тоймоо танилцууллаа. Юу болж өнгөрөв? Манай хөрөнгийн зах зээл хөгжөөд байна уу, доройтоод байна уу? 

✈️ Өргөжин тэлжээ

Өчигдрийн байдлаар бол манай ТОП-20 индекс түүхэнд дээд түвшинд очоод байна. Харин энэ оны хагас жилийн эцэст бол жилийн өмнөхөөсөө 16.4% өсөж 42,940.8 нэгжид хүрсэн. Тэгэхээр том зургаараа бол энэ оны эхний хагас жилд, 

Ногоон = 85, Улаан = 49: Нийтдээ ₮797.1 тэрбумын арилжаа явагдсан нь өнгөрсөн жилийнхээс 55% нэмэгдсэн дүн. Гэхдээ энэ нь Нийслэл бондын ₮500 тэрбум орсон дүн гэхээр яг үнэндээ хувьцааны арилжааны өсөлт биш гэсэн үг. Энэ арилжааны дүнд нийт 85 компанийн хувьцааны үнэ өссөн бол 49 компанийнх унаж, 2 компанийн хувьцааны үнэд өөрчлөлт ороогүй байна. 

🎖️ Идэвх сайтууд: Түүнчлэн энэ оны эхний хагаст хамгийн идэвхтэй арилжигдсан ТОП-10 үнэт цаасны арилжааны дүн нийт арилжааны 16.2%-ийг бүрдүүлсэн байна. Говь (GOV) арилжааны идэвхээрээ тэргүүлж байгаа нь компанийн нийт хувьцааны 33%-ийн арилжаатай холбоотой. 

📉 Үнэ нь яаж хөдлөв? Харин идэвхтэй арилжигдсан үнэт цааснуудын эхний хагас жилийн хувьцааны үнийн хөдөлгөөнийг харвал зөвхөн 4 компанийн хувьцааны үнэ өссөн бол тэргүүлсэн Говийнх 4.4%, удаалсан ХААН Банк (KHAN)-ных 15.5% тус тус унасан байна.  

🐣 Шинэ бүтээгдэхүүн

Эхний хагас жилд манай хөрөнгийн зах зээл дээр 1 IPO, 1 FPO, 1 ХБҮЦ, 2 бонд шинээр мэндэлсэн билээ. Эдгээрүүд нийтдээ ₮579.1 тэрбумыг татан төвлөрүүлсэн аж. Мэдээж үүний ₮500 тэрбум нь манай Нийслэлийн бонд. Түүнчлэн МХБ дараагийн тайлант хугацаанд ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээл дээр ороход тавигдах бүртгэлийн шалгуур, шаардлагыг багасгах чиглэлээр холбогдох журмуудад өөрчлөлт оруулахаар ажиллаж буй. 

Эцэст нь… Манай зах зээл жил ирэх тусам л тэлж буй. Цаашид ч ТОП-100 компанийн хөрөнгийн зах зээл дэх оролцоо нэмэгдэх нь. Харин одоо байгаа компаниуд маань жижиг хөрөнгө оруулагчдынхаа ашиг сонирхлыг хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй байна даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ