АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Николас Мадурог Ерөнхийлөгчөөр ажилласан 11 жилийн хугацаанд ДНБ 80% буурчээ

 

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны хамгийн дуу шуу, бослого тэмцэлтэй сонгууль болов оо гэж. Ямар хариу гарсан болоод иргэд нь бослого гаргах хэмжээнд хүрсэн юм бол доо. 

🤨 Тэгээд хэн нь ялсан юм бэ? 

Өнгөрсөн Ням гарагт Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан буюу нийт саналын 80%-ийн тооллогын үр дүн гарч Николас Мадуро 3 дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдсоноо зарласан. Сонгуулийн хорооны мэдээллээр бол тэрбээр нийт сонгогчдын 51%-ийн саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч Эдмундо Гонзалес 44%-ийн саналыг авсан аж. Гэсэн хэдий ч сөрөг хүчнээс Сонгуулийн хорооны үр дүнг няцааж өөрийн нэр дэвшигчийг 70%-иас дээш санал авсан хэмээснээр Каракас хот даяараа Николас Мадурог эсэргүүцсэн бослогын гал газар аваад буй. 

🗡️ Хэн Мадурод санал өгчихсөн юм бэ? Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнөх санал хураалтад Эдмундо Гонзалес өндөр хувиар тэргүүлж байсан төдийгүй одоо л улс орноо төвхнүүлж дарангуйлагчаасаа салах нь гэх хүлээлттэй байсан иргэд ийн бослого гаргах нь аргагүй гэлтэй. 

🗣️ Олон улсаар нэг: Цаашлаад тус сонгуулийн үр дүнг Орос, Куб тэргүүтэй зүүн блокийн орнууд хүлээн зөвшөөрч Николас Мадурод баяр хүргээд амжсан бол Аргентин, Доминикан тэргүүтэй Латин Америкийн 7 улс эсэргүүцсэнээр тус улсуудаас Венесуэл дипломатуудаа эргүүлэн татах, улсдаа байгаа тэдний дипломатуудыг гаргах хэмжээнд тулаад буй. 

🤦‍♂️ Улс орон хэцүү байхад юун…

Николас Мадурог Ерөнхийлөгчөөр ажилласан 11 жил 147 өдөрт ДНБ 80% буурч, дэлхийн хамгийн өндөр инфляцтай ТОП-10 орныг тэргүүлэн, 2017 онд дефолт зарласны дараа 2.6 сая боливараар 1 ширхэг ариун цэврийн цаас авахдаа тулж байсан түүхтэй. Улмаар сүүлийн 10 жилд 29 сая хүн амтай улсын 7.7 сая иргэн эх орноосоо дүрвэсэн байдаг. Хэрэв сонгуулийн үр дүн Николас Мадурогийн талд эргэвэл тэрбээр 2030 он хүртэл тус улсыг удирдах бөгөөд Венесуэлийг хамгийн урт хугацаанд удирдсан нэгэн болно. 

Эцэст нь… Николас Мадурогийн удирдлага дор улс нь дефолт зарлаж, инфляцын түвшин 5 оронтой тоо руу харван утгаараа сүйрчхээд байхад л ахиад Ерөнхийлөгч болох агуу том хүсэлтэй тийм л бадрангуй Ерөнхийлөгч дөө. Дефолт болсон нь тэд л болохоос туулж буй замнал, өрнөж буй үйл явдал нэг улстай дэндүү адилхан улс даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ