АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Крипто салбарын эргэн тойронд

 

Энэ оны эхний хагас жилд хамгийн их сонин хачинтай салбарын нэг бол ялтчгүй крипто салбар байлаа. Тухайлбал, зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэн, Биткойны halving болсон гээд л эхнээс нь танилцаад явъя. 

👏 Биткойны ETF-н амжилтууд

Өнгөрсөн 1-р сараас Биткойныг хамтын биржээр арилжих сан (ETF)-н арилжаа эхэлсэн эхний өдрөө л $4.6 тэрбумын арилжаа хийгдэж түүнээс хойш өдийг хүртэлх нийт арилжааны дүн $336 тэрбумд хүрээд байна. Цаашлаад BlackRock-н iShares Bitcoin Trust (IBIT)-н удирдаж буй хөрөнгө ердөө 7 долоо хоногийн дотор $10 тэрбумыг давсан бол Америкийн анхны алтаар баталгаажсан ETF тус үзүүлэлтэд хүрэх гэж 2 жилийг зарцуулсан түүхтэй

😮 Өөр хөдөлгөөн: Биткойны ETF-н ачаар Биткойны үнэ өнгөрсөн 3-р сард буюу Биткойны halving-с өмнө түүхэн дээд түвшин болох $70,000-ын босгыг давсан. Өмнөх 3 Биткойны halving-н дараах ханшийн хөдөлгөөн бүгд шинэ түүхэн дээд ханш руу тэмүүлж ирсэн ч энэ удаад SEC-н түүхэн шийдвэр тус трэндийг өөрчилсөн юм. 

🎠 Биткойны цикл: Гэсэн ч halving-н Биткойны үнэд нөлөөлөх эффект 366 хоногоос 548 хүртэл үргэлжлэх хандлагатай байсан гэхээр halving-н эффект гэж үнэхээр байдаг бол Биткойны үнэ $74,000-с ч давах магадлалтай. 

🆕 Эфериумын ETF-н эрин

Өнгөрсөн Даваа гарагт SEC Биткойны ETF-д зөвшөөрөл олгосноос 6 сарын дараа 8 компанид Эфериумын ETF-д зөвшөөрөл олгоод буй. Харин тус 8 компанид кастодиан үйлчилгээ үзүүлэгчээр Coinbase (COIN) ажиллах аж. Тэд мөн Биткойны ETH-н арилжаа явуулж буй 8 компанийн кастодианаар ажиллаж байгаа

🔮 Хүлээлт: Биткойны ETF арилжаалагдах болсноор Биткойны үнэ пуужиндаж крипто зах зээлийн үнэлгээ $2.3 их наядад хүрээд буй энэ үед Эфериумын ETF ямар нөлөөллийг авчрах нь томоохон хүлээлтийг дагуулж байна. 

🎡 Зах зээлийг том зургаар 

Цаашлаад Биткойны ETF-н ачаар мийм койнууд эхний хагаст нэлээн хөдөлгөөнтэй байлаа. Тодруулбал, Dogwifhat (WIF) 1,300%, Pepe (PEPE) 815%, Floki (FLOKI) 392% тус тус өсөөд буй. Улмаар мийм койнууд жавар тачигнуулсан крипто зудын дараа эргэн ирж ахин зах зээлийн хамгийн алдартай, халуухан бүтээгдэхүүн болсон юм

Дональд Трампын хүч: Цаашлаад, мийм койн дундаа улс төрийн холбогдолтой мийм койнууд алдаршиж $57.7 тэрбумын зах зээлийн $784 саяыг эзлэх болсон л гэнэ. Дональд Трампыг дэмжигчдийн хандивын ачаар Maga (TRUMP) оргил үедээ 6,196% хүртэл өсөөд авсан.

Эцэст нь… Оны эхээр крипто салбарын халимууд ар араасаа албан ёсны шүүхийн шийдвэрээ сонсож тус зах зээл сайн, муу мэдээ холилдсон хагас жилийг үдлээ. Ирэх саруудад Эфериумын ETH-н арилжаа хэр байх болон крипто салбарт элэгтэй Дональд Трамп сонгуульд ялах эсэхээс хамаараад крипто зах зээлийн бас нэгэн өнгө тодорхойлогдох мэт. Харж л сууя даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ