ТОП-5 банканд хөрөнгө оруулсан болон хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа уншигчид анхаарлаа хандуулаарай. Тэдний цэвэр ашиг энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 58.7% өсөж ₮867.7 тэрбум болжээ.
📈 Өсөлт үргэлжилсээр…
ТОП-5 банкны нийт хөрөнгө жилийн өмнө ₮43.3 их наяд байсан бол энэ оны эхний хагаст 30% өсжээ. Түүнчлэн нийт харилцах болон хадгаламж нь 28.9%, олгосон зээл нь 33.1% өссөнөөр ашигт ажиллагаа нь ₮321.1 тэрбумаар нэмэгдээд буй.
🚀 GLMT = Пуужин: Системийн нөлөө бүхий банкнууд дундаас Голомт банк (GLMT)-ны цэвэр ашгийн өсөлт цойллоо. Тэдний цэвэр ашиг 249.2% нэмэгдэж ₮273.1 тэрбумд хүрснээр ТОП-5 банкны нийт цэвэр ашгийн 31.5%-ийг бүрдүүлсэн юм. Энэхүү өсөлтөд тэдний зээлийн болон хүүгийн бус орлогын өсөлт нөлөөлжээ. Улмаар хувьцааны үнэ нь өчигдрийн байдлаар 11.8% өсөж ₮1,190-т хүрсэн байна.
SBM ➡️ Хөрөнгө 🤲, Ашиг 🤏: Төрийн банк (SBM)-ны хувьд нийт хөрөнгийн өсөлтөөрөө тэргүүлсэн хэдий ч ашиг нь хамгийн бага өсжээ. Түүнчлэн ТОП-5 банкны 1 ажилтанд ногдох ашгийн үзүүлэлтийг харвал Голомт банкных хамгийн өндөр, Төрийн банкных хамгийн бага байгаа юм.
Чанартай 🆚 Чанаргүй: Цаашлаад уг банкнуудын чанаргүй зээлийн нийт цэвэр зээлд эзлэх хувь I улирлын үзүүлэлтээс дунджаар 1.1 нэгж хувиар буурчээ. Энэ дундаа Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ных хамгийн их буюу 1.8 нэгж хувиар буурсан ч хамгийн өндөр хэвээр байна. Харин ХасБанк (XAC)-ных хамгийн бага буюу 2.2% байна.
Хөрөнгийн зах зээл = 🐻
Заа, ТОП-5 банкны маань санхүүгийн үзүүлэлт ихэд сайжирсныг харлаа. Харин хөрөнгийн зах зээл дээр байдал шал өөр байна. Тодруулбал, тэдний зах зээлийн үнэлгээ энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө дунджаар 10.5% буюу нийт ₮596.4 тэрбумаар буурчээ.
3️⃣ 🆚 2️⃣: ТОП-5 банк дундаас ХасБанк болон Голомт банкны хувьцааны үнэ л эхний хагаст жилийн өмнөхөөсөө өссөн байгаа юм. Гэхдээ Голомт банкны хувьцааны үнэ тус хугацаанд өссөн ч IPO үнээсээ 25.9% доогуур хаагджээ. Түүнчлэн хагас жилийн тайлангийн араас тус банкны хувьцааны үнэ өссөн ч одоог хүртэл IPO үнээсээ 7.4% доогуур байна.
Эцэст нь… Ашиг нь өсөөд, цар хүрээ нь тэлээд байгаа ч хувьцааны үнэ нь сэргэхгүй байдаг. Уг нь бол ТОП-5 банкны жижиг хөрөнгө оруулагчдын тоо эхний хагаст 3,949-өөр нэмэгдсэн. Цаашид хөрөнгө оруулагчидтай харилцах тал дээрээ анхаараад хувьцаа, үнэлгээний өсөлт нь ч сайжирчихвал…