АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Төрөлт буурснаар юу болох вэ?

 

Монголын үрс маш олон болтугай гэдэг дээ. Гэтэл цаана чинь энэ оны хагас жилд төрсөн хүүхдийн тоо жилийн өмнөхөөсөө 12.6% буурч 28.8 мянга болжээ. Тэгэхээр юу болно гэсэн үг вэ?  

👇 Бууралт 

Төрсөн хүүхдийн тоо болон амаржсан эхийн тоо буурснаар 1000 хүнд ногдох төрөлт 10 жилийн өмнө 13.6 байсан бол одоо 8.4 болж 5.2-оор буурсан байгаа юм. Харин 1000 хүнд ногдох нас баралтын хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд ижил түвшинд буюу 2.5-2.6 орчимд байна

Өсөлтийн хурд ➡️ 🐢: Нас баралтын түвшин ижил түвшинд байгаа ч жил ирэх тусам төрөлтийн тоо буурч байгаа нь хүн амын цэвэр өсөлтийн хурдыг сааруулж буй. Энэ ч утгаараа 1000 хүнд ногдох цэвэр өсөлт 2015 оны эхний хагас жилийн эцэст 10.9 байсан бол одоо 5.9 болж буурчээ.

❓ Цаашид юу болох вэ? 

Одоогийн байдлаар манай нийт хүн амын 38.8%-ийг 0-19 насныхан, 42.9%-ийг 20-49 насныхан, 18.2%-ийг 50+ насныхан бүрдүүлж байгаа. Төрөлт буурч, хүн амын өсөлтийн хурд саарч буй нь урт хугацаандаа хүн амын бүтцэд өөрчлөлт оруулж, ахмад настны тоо нэмэгдэх, залуу үеийн тоо буурах нөхцөл байдлыг бүрдүүлснээр өнөө манай өөдөлдөггүй тэтгэврийн системд дарамт учруулах юм. Одоо НДШ төлж буй 10 хүн 3 хүний тэтгэврийг төлж байгаа бол 2040 он гэхэд 8 хүнийхийг төлдөг болно гээд байгаа. 

📝 Бусдын жишиг: Зөвхөн манай улсад ч биш хаа сайгүй төрөлт буурч байгаа. Япон, Герман, Итали зэрэгт байдал хүндэрч хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолын асуудал нь шүдний өвчин болсон. Оросын ЗГ ч мөн төрөлтийн урамшуулал, хүүхдийн тэтгэмж зэрэг бодлого хэрэгжүүлж байна. 

💭 Шийдэл нь юу байх вэ? 

Дэлхийн 23 улс нийт хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодгийн нэг нь манайх. Мөн төрөлтийг дэмжих цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж буй. Гэхдээ одоогийн нөхцөл байдал энэ олон хөтөлбөрийн үр дүн тийм ч өндөр биш байгааг харуулж байна. Тэгэхээр арай өөр төрлийн бодлого нэмсэн нь дээр болов уу. Гэхдээ УИХ-д хамгийн олон суудал авсан МАН-ын мөрийн хөтөлбөрт бол төрөлтийг дэмжих сонин содон зүйл харагдсангүй. Асуудал нь хоолойд тулахаар л шийдэл ярьж эхэлдэг улс даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ