АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Улаанбаатар хотноо санхүүгийн салбарын бэлгэдэл болсон бухын хөшөө сүндэрлэлээ. 🍋

Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн томоохон бүсүүдэд бухын дүрслэлийг хэрэглэдэг билээ. Учир нь "Бух" хувьцааны үнэ өсөх хандлагыг илэрхийлдэг.

Нью-Йорк, Шанхай, Франкфурт зэрэг хотуудын санхүүгийн дүүрэг, хөрөнгийн биржийн орчимд хөрөнгийн зах зээлийн өсөлт, ирээдүйн итгэл найдварыг бэлгэдэн бухын хөшөөг байрлуулсан байдаг. Тэгвэл Улаанбаатар хотын бухын хөшөө Бага тойруугийн уулзварт байрлаж байгаа бөгөөд энэхүү хэсгийг “Санхүүчдийн талбай” гэж нэрийджээ. Уг бухын хөшөөний урт нь 5.5 м, өндөр нь 2.5 м аж.

📌 Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон энэхүү хүрэл хөшөөг уран бүтээлч Ж.Цолмонхүү, Д.Анхбаяр, Д.Ариунболд, Б.Лхагважав, Н.Саруул-Оргил, О.Жамьяантүвдэн болон Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид бүтээсэн аж.

ШУУД ДАМЖУУЛАЛТ