АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Биднийг наадамдаж байх зуур юу болов?

Зээ, өнгөрсөн 7 хоногт та биднийг наадамдаж байх зуур юу, юу болж өнгөрснийг товч тоймлоё. 

🏛  Шинэ Засгийн газар

Өнгөрсөн Мягмар гарагт УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж маргааш өглөө нь ч үргэлжилсэн юм. Улмаар МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулж, шинэ сайдуудыг томиллоо.

14 ➡ 16: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ 3 Шадар сайд, 16 яамны сайд, 4 яамгүй сайд томилж нийтдээ 23 сайдтай боллоо. Өмнө нь Монгол Улс 14 яамтай байсан бол одоо 16 яамтай болж зарим яамны нэр, чиг үүрэгт өөрчлөлт орж байна.

1 ➡ 15: Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг харвал, 23 сайдаас ганцхан сайд нь л өмнөх 4 жилийн ажлаа үргэлжлүүлэхээр болов. Энэ бол Сангийн сайд Б.Жавхлан. Харин Ч.Номин сайдын хувьд өмнө нь Соёлын сайд байсан бол одоо Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд боллоо.

Шинэхэн: Нийт 16 яамны 9-ийнх нь нэршил, чиг үүрэг хэдийнээ танил, үлдсэн 7-гийн хувьд шинэ нэршилтэйгээс гадна чиг үүрэг нь өөрчлөгджээ. Жишээ нь хуучны БОАЖЯ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болж, УУХҮЯ маань Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болоод буй. Өөр ч бас бус өөрчлөлтүүд бий. Тогтоох нь дээ. 😅

👑 Хааны айлчлал

Цаашлаад өчигдөр Бутаны хааны Монголд хийсэн айлчлал өндөрлөв. Айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ХАА, эрүүл мэнд, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбарт хамтран ажиллахаар тохирч 6 санамж бичиг байгуулсан аж. Бутаны хааны хувьд наадмын нээлт үзээд, хөдөөгөөр хүртэл аялаад амжжээ. 

🌏 Наадамдаагүй дэлхийд 

Харин дэлхий дахины хувьд Доналд Трамп чихэндээ буудуулж олны анхаарлыг татав. Бямба гарагт сонгуулийн жагсаалын үеэр болсон уг хэргийг Холбооны эрх баригчид шалгаж байгаа аж. Харин энэ явдлаас үүдэн Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон дэлхийн еврей нийгэмлэгүүд Трампын төлөө залбирч байгаа бололтой. Учир нь Трампын мөрийн хөтөлбөрийн X бүлэгт Израил бол Америкийг гадаад харилцааны хувьд дэмжих цорын ганц улс байх болно гэдгийг тусгасан аж. 

Заа онцлох зүйлс нэг иймэрхүү байна. Цаашид эвслийн ЗГ маань яаж ажиллах нь сонирхолтой байна даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ