АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Евро 2024 Германы эдийн засагт $1 тэрбумын орлого оруулжээ

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн (ЕАШТ)-ий финалын тоглолтод Испанийн баг Английн багийг 2:1 харьцаатай буулган авснаар испаничууд 4 дэх удаагаа Евро бүсийн аваргаар тодорлоо

🔥 Ялагдашгүй Армада

ЕАШТ-ий түүхэнд Испанийн шигшээ баг 4 удаа аваргалсан мэдээний хажуугаар тус багийн тоглогч 17 настай Ламин Ямаль хамгийн залуудаа ЕАШТ-д түрүүлсэн тоглогч боллоо гээд гол усаар шаагилдаж байна. Юутай ч энэ удаагийн тэмцээний шагналын сан €331 сая байсан бөгөөд нийт €222 сая нь тэмцээнд оролцсон 23 улсын багт тэнцүү хэмжээгээр ногдох юм.

🪄 Евро 2024 & Эдийн засгийн богино холболт

Цаашлаад сар гаруйн хугацаанд өрнөсөн 17 дахь удаагийн ЕАШТ Берлиний Олимпын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж тус хугацаанд Германыг 600 мянга гаруй жуулчин зорьжээ. Тэдгээр жуулчид Германд 1 л хоноход 1.5 саяыг зарцуулна гэж тооцвол 1 сарын хугацаанд $1 тэрбумыг Германы эдийн засагт оруулахаар байгаа юм. Өнгөрсөн онд ДНБ нь 0.3% буурч хэцүүдэж байсан улсын хувьд бол хөөрхөн сэргэлт шүү. 

🆙 Орлого нэмэгдсэн хө: Гэснээс Евро 2024-н албан ёсны ивээн тэтгэгчдийн нэг болох Хятадын томоохон ТВ үйлдвэрлэгч Hisense-н Герман дахь борлуулалт тоглолтын өдрүүдээр цойлсон төдийгүй орлого нь 6-р сарын сүүлээр өмнөх оноосоо 53% өссөн сурагтай

🍻 Бөөндөө илүү сонирхолтой: За тэгээд тоглолтыг хажуугаас нь үзэхээр Германыг зорьсон жуулчдаас гадна дэлхий даяар Евро 2024-г гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хөлбөмбөгийн хорхойтнуудаараа хамтдаа цуглаж хаа сайгүй л хөл хөдөлгөөнтэй үзсэн сэн. Хэдий Английн баг сүүлийн тэмцээнд ялагдал хүлээсэн ч улсынх нь эдийн засаг өнгөрсөн 4 долоо хоногт цэцэглэж $4 тэрбумын орлого олжээ. Хөлбөмбөгийн фанатуудын сүр хүч юм уу даа. 

Эцэст нь… Удахгүй буюу 7 сарын 26-нд Олимп Парис хотод эхлэх гэж байна. Олимп зохион байгуулах улсын хувьд гадаад, дотоодоос жуулчид татах, тоглолтын эргэн тойрон дахь жижиг бизнесүүд хүний хөлд дарагдахаас эхлээд богино хугацаанд овоо бужигнана. Ганц хөлбөмбөгийн гэлтгүй Тэйлор Свифтийн аялан тоглолтоор зөвхөн Америкийн эдийн засагт л гэхэд $4.6 тэрбум эргэлдэх боломжтой гэхээр үзвэр үйлчилгээ, спортын тоглолтууд богино хугацаанд эдийн засгийг цэцэглүүлж байна даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ