АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Танилц: Рио Тинто Монголын байгуулсан шинэ цэцэрлэгт хүрээлэн

 

 

Рио Тинто Монгол компанийн байгуулсан цэцэрлэгт хүрээлэн өчигдөр нээлтээ хийлээ. Улмаар Улаанбаатар хот маань 10.2 га талбайтай ногоон цэцэрлэгт хүрээлэнтэй болж байна. 

Хэмжээ: Ихэнх хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд 10-20 га талбайтай байдаг бөгөөд 10.2 га талбай гэдэг нь ойролцоогоор 10-14 хөлбөмбөгийн стандарт талбайтай тэнцэх юм.

📄 Олны саналаар

Рио Тинто Монгол 2020 оны сүүлийн хагас жилээс эхлэн олон нийтээс шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх санал хүсэлтийг авч эхэлсэн. Улмаар уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгасан аж. Бид ч та бүхнээс уг паркийн нэрийн талаар санал авч байсныг санаж байгаа байх. 

🎡Юу хийв? Юу хийх вэ? Рио Тинто Монгол компани энэхүү төслийн бүх санхүүжилт, менежментийг хариуцаж ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан юм. Төслийн 4 жилийн төлөвлөгөөнд эхний 1 жилд бүтээн байгуулалт, сүүлийн 3 жилд арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж олон нийтэд хүлээлгэн өгөхөөр тусгасан аж.

🎋 Паркийн бүтэц

Шинэ цэцэрлэгт хүрээлэн нь нэвтрэх 5 орц гарцтай бөгөөд нийслэлийн зүрхэнд байршилтай гэдэг утгаараа зураг төсөл нь иргэдийн зорчих хөдөлгөөн, нэвтрэлтийг дэмжихээр зурагдсан байна. Энэ ч утгаараа нарны зам дагуух хөдөлгөөнийг нэвтрүүлэх зорилгоор “Нарны хаалга”-тайгаар бүтээжээ

🛣️ Өргөн чөлөө: Түүнчлэн паркийн өргөн чөлөө нь ногоон орон зайны хамгийн өргөн хэсэг буюу 7 м өргөнтэй аж. Үүнээс гадна агч, хус модны цэцэрлэг, ногоон театр, хүүхдийн тоглоомын болон скэйтбордын зориулалтын талбай, өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм, хэд хэдэн ариун цэврийн байгууламж зэрэг иж бүрэн тохижилт хийжээ.

🏡 Ногоон: Шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 40 мянга гаруй мод бутыг үе шаттай тарьж, талбайн 80%-ийг зүлэгжүүлсэн тул нийслэл хотод хүн бүрд хүртээмжтэй ногоон орон зай нэмэгдэж байна. 

Эцэст нь… Рио Тинто Монголын байгуулсан энэхүү байгууламж нь нийслэлийн иргэдийн амар тайван байдал, эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахаас гадна орчны бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулахаар байна даа.


 

ШУУД ДАМЖУУЛАЛТ