АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Энэ оны эхний хагаст хийсэн айлчлалууд

2024 он талдаа орлоо. Энэ оны эхний хагаст Монголд айлчилсан төрийн болон ЗГ-ын тэргүүнүүдийг эргэн нэг санацгаая. Гадаад харилцаагаар маань сонин сайхан юу байна? 

🛬 Газардав

Шинэ оны айлчлалын салхийг Германы Ерөнхийлөгч хагалж 2 орон дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойг угтуулан айлчлав. Улмаар Герман болон Монгол түншлэлээ стратегийн түншлэл болгон ахиулж тус улс Европын орнуудаас Монголын анхны стратегийн түнш болсон. Түншлэлээ ахиулна аа гэдэг чинь дагаад олон салбарт хамтран ажиллана аа л гэсэн үг

11 жилийн дараа: Үргэлжлүүлээд 4-р сард Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд анх удаа айлчлав. Түүний айлчлалаас онцлох зүйл нь Их Британи Монголтой газрын ховор элементийн чиглэлд хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаагаа илэрхийлж, ГХЭ-ээ хэнтэй хуваалцахаа сайн тунгаах хэрэгтэй шүү гээд захиад амжсан даа

Сонгуулийн өмнөх 2: Сонгуулийн өмнөхөн Беларусь болон Лаосын Ерөнхийлөгч нар 4 хоногийн зайтай Монголд хүрэлцэн ирсэн. Нэг нь 2 орны харилцаанд ямар нэгэн хүндрэл, үл ойлголцол байдаггүйг онцолж, нөгөө нь харилцаагаа бэхжүүлж хэтийн хамтралаа ярилцаад мордсон доо.

🛫 Хөөрөв

2024 оны эхний хагас жилд УИХ-ын сонгууль болох гээд УИХ, ЗГ, Гадаад харилцааны тэргүүний түвшний гадаад айлчлал хийгээгүй. Гэсэн ч саяхан Ерөнхийлөгч маань Узбекстанд айлчлал хийн айлчлалаас чихэнд чимэгтэй олон үр дүн гарсан. 

🔜 Удахгүй ирэх

Ирэх 8-р сараас эхлээд Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Словены Ерөнхийлөгч нар мөн Монголд хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа. Японы Ерөнхий сайдын хувьд үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш анх удаа Монголд ирэх гэж байна. Өнгөрсөн жил Японоос Монголд суух шинэ Элчин сайд томилогдсон, энэ удаад Абэ Шинзоогийн дараа томилогдсон шинэ Ерөнхий сайд ирэх нь ээ. 

Цаашлаад энэ жил Швейцар болон Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа тул дээд хэмжээний айлчлал хийх магадлалтай байгаа

Эцэст нь… Эдгээр айлчлалаас бодит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт яригдсан айлчлалуудыг онцлоход Германы Ерөнхийлөгчийн айлчлалаар €2 саяын тусламж, ₮300 саяын хөгжлийн санхүүжилт авахаар болж 2 төсөл хэрэгжихээр болсон бол саяхан Ерөнхийлөгчийн Узбекстан дахь айлчлалаар Нура оношилгооны төв, Монгол Базальт ХК (MBW) тэргүүтэй Монгол компаниуд тус улсын зах зээл рүү гарсан зэрэг ололт амжилттайгаар энэ оны эхний хагасыг үдэж байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ