АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Сонгуулийн сурвалжилга

 

Маргааш сонгууль болно. Энэ үеэр УИХ-ын сонгуулийг олон улсын 12 хэвлэлийн байгууллагын 27 сэтгүүлч сурвалжлах аж

Олон улсын ажиглагчид

Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, үнэмлэхээ авсан олон улсын медиа компаниуд дунд Хятадаас 2, Японоос 4, Буриад, Герман, Франц, Их Британи, Канадаас тус бүр 1 медиа компани багтаж буй. Цаашлаад, Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч бүртгүүлээд буй. Үүний 191 ажиглагч нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудаас ажиглагчаар оролцоно. 

Медиа: Харж байгаачлан Японоос хамгийн их буюу 4 медиа сонгуулийн үеэр ажиллахаар байгаа. Энэ хэрээрээ 9 дэх удаагийн УИХ-ын сонгуульд ач холбогдол өгч буй хэрэг.  

Олон улсын байгууллага: Цаашлаад сонгуулийн үеэр ажиллах томоохон олон улсын байгууллага болох ЕАБХАБ-ын тухайд Монгол тус байгууллагад 12 жилийн өмнө 57 дахь гишүүн болж элсэн орсон. Улмаар ЕАБХАБ 2013 оноос эхлэн ЗГ-ын урилгаар сонгуулийн үеэр ажиглагчаар оролцох болсон юм. 

Үр дагавар: Хэдий жижиг улсын статустай ч барууны орнуудын хэлдгээр Азийн ардчиллын төгөл болсон Монголын ирэх 4 жилийн бодлого хаашаа чиглэх нь сонгуулийн үр дүнгээс хамааралтай. Иймээс ч хаа холын Европ, Америкийн медиа компаниуд сонгуулийн үеэр Монголд ажиллаж буй. 

ЕАБХАБ-ын дүгнэлт

ЕАБХАБ гэснээс тус байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газраас энэ удаагийн сонгуулийн явцын тайланг танилцуулсан. Тайланд сонгуулийн томсгосон тойрогт сурталчилгааг 17 хоног хийхээр журамласан нь том намуудад давуу талтай бол жижиг намуудын хувьд орон нутгийн сонгогчдод хандсан сурталчилгааг хангалттай хэмжээнд хийх боломж хомс байгааг онцолсон юм. Ерөнхийдөө эрх баригч намд зориулж угсрагдсан цаглавар л гээд байх шиг. 

Эцэст нь… ЕАБХАБ сонгуулийн дараа мөн дүгнэлт гаргана. Энэ удаад саналын эрхтэй 2.2 сая хүн сонгуульд оролцохоор байгаа. Уншигчид маань ч сонгуульдаа идэвхтэй оролцож иргэний эрхээ эдэлж үүргээ биелүүлээрэй. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ