АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Шинжээчдийн макро эдийн засгийн талаарх төсөөлөл

 

Монголбанкнаас энэ оны II улирлын макро эдийн засгийн төсөөллийг танилцууллаа. Шинжээчдийн төсөөллөөр энэ улиралд инфляц бага зэрэг нэмэгдэж 6.8% болох аж. Өөр юу гэв?

🆙 Инфляц нэмэгдэнэ

Өнгөрсөн I улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 6.1%-д хүрч шинжээчдийн таамаглалаас 2.4 нэгж хувиар доогуур гарсан. Он гарснаас хойш инфляц буурсаар өнгөрсөн 4-р сард 6.4%-д хүрч сүүлийн 3 жилийн түүхэн доод түвшинд хүрч байв. Хэдийгээр инфляц өнгөрсөн хугацаанд буурсан ч цаашид өсөж 2025 оны I улиралд 7.6% болох төлөвтэй байна. 

Эдийн засаг удааширна: Цаашлаад, тэдний төсөөллөөр II улиралд эдийн засаг 7% өсөх ч ирэх оны I улирал хүртэл удааширсаар 6.6% болох аж.

🟰 Бодлогын хүү тогтвортой

Харин бодлогын хүүгийн тухайд одоогийнхоос 0.1 нэгжээр нэмэгдэж энэ улиралд төдийгүй 2025 оны I улиралд 11.1%-д хадгалагдах төлөвтэй байна. Улмаар арилжааны банкнуудын шинэ зээлийн жигнэсэн дундаж хүү 16.8%-тай байх хүлээлттэй байгаа бөгөөд цаашид бага зэрэг буурч 16.5%-д хүрэх төлөвтэй байгаа юм. 

🤔 Шалтгаан: Өнгөрсөн улиралд шинээр олгосон зээлийн дундаж хүү нэмэгдсэний улмаас төв банкны шинжээчид төсөөллөө өмнөх улирлынхаас 0.1 нэгжээр өсгөн харах болжээ. 

Юутай ч… Энэ онд инфляц бага зэрэг өсөх хэдий ч бодлогын хүү тогтвортой байх төлөвтэй байна. Сонгуулийн жил гэсэн шиг эдийн засгийн үзүүлэлт харьцангуй сайн байсан ч сонгуулийн дараа эдийн засгийн өнгө хэрхэн харагдах бол доо?

ШУУД ДАМЖУУЛАЛТ