АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монгол, Туркийн дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн өдөр тохиож байна

 

Өнөөдөр Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор 2 орны харилцааны түүхэн хуудсыг сөхье. 

🔎 Олон талт 

Турк Монголын гуравдагч хөрш орны нэг бөгөөд 2 орон 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш соёл боловсрол, батлан хамгаалах, худалдаа зэрэг олон салбарт хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, 

🔨 Археологийн судалгаанд суурилсан аялал жуулчлал: 2 орны түүх, археологийн олдворуудын хамтарсан судалгааны ажил сүүлийн жилүүдэд эрчимжиж буй. Тухайлбал, Архангай аймгаас Түрэгийн Кутлуг хааны тахилын онгон, хөшөө чулууны бичээс зэрэг нэн ховор олдвор олдсон. Цаашид ч талууд археологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх санаачлагыг дэвшүүлээд буй.  

🇹🇷 ТИКА: Хамтын ажиллагааны хүрээнд Монголд хамгийн их төсөл хэрэгжүүлж буй агентлаг бол ТИКА. Тус агентлагаас Монголд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, үйлдвэрлэл, газар тариалан зэрэг олон салбарт 900 гаруй төсөл хэрэгжүүлсэн байдаг

✈️ Турк руу аялана: 2012 оноос Улаанбаатар-Станбулын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр иргэдийн зорчих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэх болсон. Тодруулбал, 2022 онд Туркаас 2,700 орчим жуулчин Монголд ирсэн нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 20% өссөн үзүүлэлт юм. Харин Монголоос Турк руу 26,000 орчим иргэн аялжээ

🤔 Худалдаа = Тэнцвэргүй!

2022 онд 2 орны худалдааны эргэлт $110 саяд хүрч талууд зорилтоо биелүүлсэн гэж үзэж буй. Харин ойрын хугацаанд тус дүнг 2 дахин нэмэгдүүлж $200 саяд хүргэх зорилт дэвшүүлсэн. Гэхдээ 2 орны худалдаа тэнцвэргүй хэвээр байна.

Тодруулбал, 2022 онд Монголоос Турк руу $2.7 саяын дүнтэй бараа бүтээгдэхүүн экспортолсний дийлэнхийг боловсруулсан арьс шир, самар эзэлжээ. Харин Туркээс Монгол руу $31.2 саяын дүнтэй бараа бүтээгдэхүүн экспортолсны дийлэнхийг үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн эзэлсэн аж. 

Эцэст нь…  Ямартай ч 2 орны агаарын тээврийн компаниуд шууд нислэг тогтмол үйлдэж, талууд эдийн засгийн болон олон талт харилцаагаа тэлэх тал дээр нэлээдгүй яриа хийж буй. Цаашилбал, 2 том хөршөөсөө хараат бус байхыг зорьдог манай орон гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлж олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж буй нь сайшаалтай юм даа.  

NEWSLETTER

ШУУД ДАМЖУУЛАЛТ