АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монголын анхны капсул зочид буудал нээгджээ

 

Монголын анхны гэх тодотголтой капсул зочид буудал үүд хаалгаа нээжээ. Сонирхоцгооё. 

✈️ Жуулчдад зориулав

UBPod 32 хүн хүлээн авах хүчин чадалтай капсул зочид буудлыг нээсэн бөгөөд ганцаараа аялж буй аялагчдаас эхлээд 2, 4, 8 хүн хоноглох боломжтой өрөөний зохион байгуулалттай аж. Түүнчлэн 1 болон 2 хүний өрөөнүүд нь сансрын хөлгийг санагдуулам шийдэлтэй харагдсан нь хөөрхөн шинэлэг харагдуулж байв. 🛸

Сонирхуулахад, Encanto Sport Complex-д ч бас өдрөөр унтаж амрах боломжтой капсул зочид буудлын үйлчилгээ байдаг шүү

🤔 Яагаад капсул зочид буудал гэж? 

Капсул зочид буудал хямд өртөгтэйн дээр нэмээд ганцаараа аялж яваа жуулчдад нэлээн тохиромжтой зочид буудал гэдгээрээ бусдаасаа онцгойрдог. Дэлхийн анхны капсул зочид буудал 1979 онд Осака хотод нээгдэж дэлхий дахинд Япон Улс капсул зочид буудлыг танилцуулж байв. Түүнээс хойш тус төрлийн зочид буудлын бизнес загвар дэлхий даяар эрчээ авч жуулчдын ТОП сонголтын нэг болоод буй. 

Шинэлэг: Капсул зочид буудлыг зорьж буй аялагчд дан ганц хоноглох гэхээсээ илүү сонирхож очдог нь цөөнгүй байдаг учраас зарим нисэх буудал хажуудаа тус төрлийн зочид буудалтай байх нь ч бий.

Эцэст нь… Өнгөрсөн онд Монголд ирсэн жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрч энэ жил ч амжилтаа хадгалах, ахиулах өндөр хүлээлттэй байгаа. Жуулчдыг татах, Монголоос таатай сэтгэгдэлтэй буцахад хоноглох газраас эхлээд үзэж сонирхох зүйл олон, үдлэх газар нь аятай, тавтай байх гээд ер нь л арвин сонголттой байх зайлшгүй хэрэгтэй. Юутай ч Монголд капсул зочид буудлууд нэмэгдэж байгаа нь аялал жуулчлалын салбарт дуулдаж болох чихэнд чимэгтэй мэдээнүүдийн нэг юм шүү.