Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Хонгконгийн хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй ТОП-10 компанийн 4 нь банкны акулууд байна

Ойрд ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж байна даа? Өнөөдөр Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, 9% хүртэл өгөөжтэй ногдол ашгийн хувьцааг танилцуулъя. 

Нөхцөл байдал ба шийдэл

Геополитикийн тодорхойгүй байдал, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал зэргээс үүдэн хөрөнгө оруулагчид Хонгконг болон Хятадаас цааргалах болсноор тус нутгийн компаниуд өндөр өгөөжтэй ногдол ашиг тарааж буй. Энэ ч утгаараа Хонгконгийн Hang Seng (^HSI) индекс он гарсаар нэлээд дээш доош болж байгаа ч тоон дүнгээр бол 6.3% өсөөд буй. Тэгвэл ямар компаниудын ногдол ашгийн өгөөж өндөр байгаад байна вэ? 👇

ТОП-уудыг шинжье

Хонгконгийн хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй ТОП-10 компанийн 4 нь банкны акулууд аж. Тэдний ногдол ашгийн дундаж өгөөж 7.8% байна

9.84%-ийн өгөөж: Харин ТОП-ууд дундаа хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй нь CITIC Telecom International (1883.HK). Дэлхийн хэмжээнд олон улсын харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг тус компани 2024 оны ногдол ашгаа жилийн өмнөхөөсөө 4.3% нэмэгдүүлж HK$0.2 болгосноор өгөөж нь 9.84% болоод буй. 

Монгол компаниудын өгөөж

Зах зээлийн хөгжлийг дагаад сүүлийн жилүүдэд манай нээлттэй компаниудын ногдол ашгийн хэмжээ, өгөөж нэмэгдэж буй. Энэ жил 39 ХК нийт ₮535.1 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Өнгөрсөн сарын байдлаар ₮297.9 тэрбумын ногдол ашгийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэдээ олгоод буй. 

Өгөөжийн хувьд: Бид өнгөрсөн 2-р сард ногдол ашиг тараах шийдвэр гаргасан компаниудын ногдол ашгийн өгөөжийг ТУЗ-ийн шийдвэр гарсан өдрөөр тооцоход дунджаар 5.2%-тай гарч байв. Энэ дундаас хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй нь банк, санхүүгийн байгууллагууд тодорсон. 

Эцэст нь… Ногдол ашгийн хувьцаа сонирхож байгаа бол гадна, дотнын өндөр өгөөжтэй ногдол ашиг тараадаг компаниудыг сайн судалбал боломж зөндөө л байна даа. Гэснээс бид өмнө нь ногдол ашгийн хувьцааны талаар контент хийж байсан шүү. ЭНД дарж сонирхоорой. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ