Apple (AAPL)-н уламжлал болсон Worldwide Developer Conference (WWDC) урд шөнө болж өнгөрлөө. 2 үг: гал, гал.
Хүлээлт дуусгавар боллоо
Удаан хугацаанд хүлээлгэсний эцэст Apple өөрсдийн AI болох Apple Intelligence-г танилцууллаа. Ингэхдээ олон хүний таамаглаж байсан шиг Siri AI-тай хоршиж ажиллан, нэг ёсондоо хэрэглэгчдийн хувийн туслах мэт ажиллах гэнэ.
Apple-н AI юу хийж чадах вэ гэхээр iMessage дээр нэгэн хэвд цутгасан эможи ашигладаг цаг улиран одож Genmoji-н тусламжтайгаар хэрэглэгч AI-р бодож санасан зүйлээ төгс илэрхийлэх эможиг бүтээх, имэйлээ AI-р засуулж, ахин бичүүлэх зэрэг олон боломж нээгдэж байна. Хамгийн гоё нь Photos дээр Photoshop шиг функц нэмэгдэх гэнэ ээ.
Apple x ChatGPT: Siri AI-н чадлаас хэтэрсэн даалгавар гарч ирвэл GPT-4o-г ашиглах боломжтой болж байгаа юм байна. Хэрэглэгч ChatGPT хэрэглэдэггүй байсан ч Apple-н төхөөрөмжүүд дээр ашиглахад үнэгүй төдийгүй бүртгэл үүсгэх шаардлагагүй аж. Энэ өөрчлөлт орвол Apple-ийн бүх утсыг “Ban” хийнэ хэмээн Маск мөн жиргэв. Маск, Алтман хоёрын улс төр цаашид хэрхэх нь сонирхолтой.
iOS 18 = Улам хөөрхөн болсон Apple-н гэр бүл
iOS 18 AI-р түрэгдэж урьд хожид харагдаагүй хэрэглэгчийн туршлагыг ахиулсан шийдлүүдтэй болоод буй. Тухайлбал, Control Center-г хүссэнээрээ өөрчлөхийн сацуу апп-уудын өнгийг улаан, ногоон хүссэн өнгөөр өөрчлөх, утсан дээрээ байлгахаас ичдэг зарим апп-ийг нуух, түгжих боломжтой болгоод буй.
Ухаалаг: Саяхнаас iPhone хэрэглэгчид утсаа ойртуулаад л утасны дугаар, хувийн мэдээлэл, зураг, бичлэг хуваалцах боломжтой болсон доо. Тэгвэл Apple Wallet ч яг ийм замаар хэрэглэгч хооронд гүйлгээ хийх боломжтой болсон байна.
macOS Sequoia: MacBook-н тухайдiPhone Mirroring апп-ийн тусламжтай iPad, iPhone гээд бүхий л төхөөрөмжөө удирдах боломжтой болж.
Толгой байхад л болно: AirPods Pro-р дуудлага авахдаа хэрэглэгч толгойгоо дохиж, сэгсрээд л дуудлага авч, тасалж болох нь ээ.
Эцэст нь… Дэлхий урагшилсаар. Мань мэт бахь байдгаараа.