АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Аялан тоглолт ба эдийн засагт үзүүлэх нөлөө

Хэрэв Тэйлор Свифтийн тусгаар улс байсан бол түүний эдийн засаг 50 гаруй улсын ЭЗ-аас ч том байх байсан гэнэ үү?

Шинэ дээд амжилт тогтоох уу?

Алдартай одуудын аялан тоглолт шүтэн бишрэгчдийг нь баярлуулаад зогсохгүй тоглолт зохион байгуулагдаж буй улсын ЭЗ-ийн ч магнайг тэнийлгэдэг бололтой. Тухайлбал, Тэйлор Свифтийн тоглолт гэхэд $1.9 тэрбум, Бейонсегийнх $2 тэрбумыг олж түүхэн дээд түвшин тогтоох төлөвтэй байна. Тэгвэл аялан тоглолтууд хэрхэн улс орны ЭЗ-т нөлөөлж байна?

Аялан тоглолтын нөлөө ЭЗ-т

Тэйлор Свифтийн аялан тоглолтоор зөвхөн Америкийн ЭЗ-т л гэхэд $4.6 тэрбумыг оруулах боломжтой аж. Ганц уран бүтээлчийн аялан тоглолт зарим улсын ДНБ-ээс ч давж байна гэхээр галзуу байгаа биз. Аялан тоглолтуудын ЭЗ-т үзүүлж буй гайхамшиг үүгээр ч зогсохгүй.

Тухайлбал, Бейонсегийн Лондонд хийсэн тоглолтын нөлөөгөөр алдартай худалдааны дүүргүүдийн борлуулалт 30% нэмэгджээ. Үргэлжлүүлээд, өнгөрсөн 5-р сард Филадельфид болсон Тайлор Свифтийн тоглолтын дараа цар тахлын дараах зочид буудлын орлогын хамгийн өндөр түвшинд хүрсэн сурагтай. Үүнээс аялан тоглолтын эргэн тойронд тасалбарын бизнесээс гадна тухайн улсын жижиглэн худалдаа эрхлэгчид, зочид буудал, аялал жуулчлалын гээд олон бизнес эргэлдэж байдгийг харж болох юм.

Монголд

Энэ жилийн зун болон намар цэнгэлдэх хүрээлэнд хэд хэдэн томоохон тоглолт болж өнгөрлөө. Манайхан дунд тоглолт болохоор л олон нийтийн сүлжээнд шоу цэнгээнд хуйларлаа гээд буруутгах хандлагатай байдаг. Гэтэл ганцхан тоглолт ч эргэн тойрны бизнес эрхлэгчдэд, цаашлаад улсын ЭЗ-т хэрхэн дэм болдог гэдэг талаас нь харвал ч….