АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
ONDO Space-н хиймэл дагуулууд туршилтаа амжилттай хийж, арилжааны үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо

 

Бид 2022 онд ONDO Holding-н охин компани Монголын анхны хувийн, арилжааны хиймэл дагуулыг хөөргөнө гэж мэдээлж байв. Тэгвэл ONDO Space-н хөөргөсөн хиймэл дагуулууд туршилтаа амжилттай хийжээ. Ямар ач холбогдолтой туршилт вэ? 

⏳ Амжилттай 3 сар

Тодруулбал, компани өнгөрсөн 3-р сард 2 ширхэг 0.5U ангиллын хиймэл дагуулыг Америкаас сансрын тойрог замд хөөргөсөн. ONDOSAT-OWL-1, ONDOSAT-OWL-2 нэртэй тус 2 хиймэл дагуул задгай сансрын 550 км-н өндөрт тойрог замд ажиллаж эхэлснээс хойш 3 сарын хугацаа өнгөрчээ. Ингэснээр тэд арилжааны үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна. 

Зорилго: ONDO Space-н хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь юмсын интернэт төхөөрөмжүүдийн харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох замаар жижиг оврын хиймэл дагуулын сүлжээг ашиглан огт сүлжээгүй газраас мессеж илгээх, хүлээн авах цаашлаад дуудлага хийх боломжоор хангагдах ач холбогдолтой юм.

Зах зээлийн нэвтрэлт

Түүнчлэн компани уг туршилтад тулгуурлан мал амьтан, төхөөрөмжийн байршил, төлөв тогтоох төхөөрөмжөө туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлж эхэлжээ. Уг төхөөрөмж нь Монголын нөхцөл байдалд тохирсон буюу мал амьтны байршил тогтоох боломжтой аж. 

Нэмэлтээр: Мөн том оврын тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмжийг зохион бүтээсэн нь холын зайн тээврийн хяналтын үйлчилгээг тээвэр, логистикийн компаниудад олгох юм. Уг үйлчилгээнүүдийг эхний ээлжид Монголын газар нутаг дээр үзүүлж, цаашид ОУ-ын зах зээлд гаргах зорилготой.

Цаашид… 

ONDO Space нь энэ оны 10 сарын 15-нд дараагийн ээлжийн 10 ширхэг хиймэл дагуулыг нэмж хөөргөхөөр Германы сансрын компани болох ExoLaunch-тай хөөргөлтийн гэрээ байгуулаад буй. Түүнчлэн тэд өөрсдийн хиймэл дагуулын системээ амжилттай ажиллуулсан учир Япон, Америк, Солонгос зэрэг улсуудын сансрын технологийн компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлж байгаа аж. 

Технологийн экспорт: Тэгэхээр тэд ОУ-ын компаниудад хиймэл дагуул бүтээж өгөх, даалгаврын төхөөрөмжийг өөрсдийн хиймэл дагуулаар дамжуулан хөөргөх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэх нь. Том зургаар компани 2027 гэхэд дэлхийн нам тойрог замд 176 хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж буй. 

Эцэст нь… Том зургаар компани 2027 гэхэд дэлхийн нам тойрог замд 176 хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж буй. Монгол хиймэл дагуул сансрын тойрогт хөөрсөн гэхээр бахархам байна шүү. 🛰

ШУУД ДАМЖУУЛАЛТ