Арилжаа нээлттэй 🕒 09:30 - 15:00
AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 31.00 1.64% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,540.82 0.14%
100 МЯНГАН ОРОН СУУЦ: ҮНЭ БУУРАХ УУ, ЭРЭЛТ ТЭСРЭХ ҮҮ?

 

Ерөнхий сайд Н.Учрал 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр зарлалаа. Үүнд төрийн 40 мянган орон сууцыг урьдчилгаагүй, хувийн хэвшлийн 60 мянган орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор төлөвлөжээ. Харин 2027 онд 16 мянган айлыг ипотекийн 6%-ийн зээлд хамруулах зорилт тавьсан байна.

📌 Гэвч хөтөлбөрийн үр дүн санхүүжилт, дэд бүтэц, өрхийн төлбөрийн чадвараас хамаарна.

💰 Санхүүжилт: ₮2.1-₮2.4 их наядын хэрэгцээ

Нэг зээлд ₮129-₮150 сая ногдоно гэж тооцвол 2027 онд 16 мянган айлыг хамруулахад ₮2.1-₮2.4 их наяд шаардлагатай. Энэ нь батлагдсан төсөв бус, зээлийн хэмжээнд тулгуурласан тооцоо юм. Эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх нь гол сорилт болно.

👀 Нийлүүлэлт: Дэд бүтцийн хязгаар

Жил бүр олон мянган байр барихаас гадна дулаан, цахилгаан, ус, замын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Дэд бүтэц бэлэн бус бол барилгын төлөвлөгөө хэрэгжилтээс хоцрох эрсдэлтэй.

⚠️ 20%-ийн зөрүү, өсөх эрсдэл: ҮСХ-ны мэдээллээр 2026 оны 8-р сард шинэ байрны нэг м.кв-ийн дундаж үнэ ₮4.8 сая байв. Энэ үнээр 45 м.кв байр ₮215 сая орчим. Харин ₮172 саяар тооцвол 20%-ийн зөрүү гарна. Гэхдээ энэ нь хөтөлбөрийн бүх байрны баталгаатай үнэ биш. Нийлүүлэлт эрэлтийг гүйцэхгүй бол хөнгөлөлттэй зээл худалдан авах эрэлтийг өсгөж, зах зээлийн үнэд дарамт үүсгэж болзошгүй.

💥 Түрээс: Зах зээлд нөлөөлөх нь

Хоёр өрөө байрны сарын дундаж түрээс ₮1.9 сая байхад төрийн хөтөлбөрийн түрээс ₮700 мянга байна. Хангалттай байр ашиглалтад орвол ижил байршлын түрээс буурах боломжтой ч нөлөө нь байрны байршил, чанараас хамаарна гэсэн үг.

🤔 Өрхийн орлогын 57%: Голч цалинг ₮2.5 сая гэж үзвэл сарын ₮1.4 саяын төлбөр орлогын 57%-ийг эзэлнэ. Мөн зээлийн хүү 6%-иас 12% болж өсөх хувилбарт сарын төлбөр хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан тооцох шаардлагатай.

Эцэст нь… Хөтөлбөр урьдчилгааны саадыг бууруулж, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой ч бодит үр дүн нь санхүүжилтийн эх үүсвэр, дэд бүтцийн бэлэн байдал, иргэдийн төлбөрийн чадвараас шалтгаална. Амжилтыг баригдсан байрны тоогоор бус, иргэд санхүүгийн дарамтгүйгээр орон сууцтай болж чадаж буй эсэхээр хэмжих нь зүйтэй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ