АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07% AND 20.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 30.50 0.00% GSB 25,234.25 0.00% NETC 50,547.95 0.00% SPLE 103,402.74 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,469.86 0.07%
ТОП-5 БАНКНЫ ЦЭВЭР АШИГ ₮1.2 ИХ НАЯДАД ДӨХЛӨӨ

 

Системийн хэмжээний ТОП-5 банкны нийт хөрөнгө 2026 оны III улирлын эцэст ₮83.2 их наядад хүрч, цэвэр ашиг нь ₮1.2 их наяд боллоо. Нийт ашгийн 46%-ийг ХААН Банк (KHAN) ганцаараа бүрдүүлсэн байна. Том зургаар 5 банкны 4-ийнх нь ашиг өссөн бол ганц банкных буураадахжээ.

⚡️🔺 4 банкны өсөлтийн хөдөлгүүр

ХААН Банк ₮550.9 тэрбумын ашиг буюу 2025 оны бүтэн жилийн ашгийнхаа 79%-ийг эхний 9 сардаа олов. Төрийн банк (SBM)-ны хувьд ашиг нь ₮102.7 тэрбумд хүрч, өнгөрсөн бүтэн жилийн гүйцэтгэлээ аль хэдийн давсан аж.

🪄 Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны цэвэр ашиг 17.4% өсөхөд татварын зардлын бууралт гол түлхэц болов. Тухайлбал, тус банкны татварын өмнөх ашиг ₮167.8 тэрбум байхад орлогын албан татварын зардалд ердөө ₮26 сая тусгагджээ. Харин ХасБанк (XAC)-ны талаар ЭНД-ээс уншаарай.

🥴 Голомт банкны ашиг буурахад юу нөлөөлөв?

Нөгөө талд Голомт банк (GLMT)-ны цэвэр ашиг 9.4% буурч, ₮227.8 тэрбум болсон. Өөрөөр хэлбэл, ТОП банкнуудын жагсаалтаас ганцаар улайсан хэрэг. Өсөлт саарахад хүүгийн цэвэр орлого ₮341 тэрбумаас 19% агшсан нь голлон нөлөөлөв. Хадгаламж болон гаргасан үнэт цаасны хүүгийн зардал өссөнөөр нийт хүүгийн зардал 23% нэмэгджээ.

⚒️ Зээлийн чанарын зааг ба эрсдэл

Банкнуудын зээлийн чанарын үзүүлэлт хоорондоо тод ялгаатай. ХХБ-ны чанаргүй зээлийн харьцаа оны эхэнд 4% байсан бол 5.5% болж өссөнөөр ТОП-5 банк дундаа хамгийн өндөр түвшинд хүрэв. Муу ангиллын зээл нь ₮252 тэрбумаас ₮348 тэрбум болж нэмэгдсэнээр тус банкны эрсдэлийн сангийн зардал өмнөх бүтэн жилийнхээс давжээ.

🏦 Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ

Хөрөнгийн зах зээл эдгээр санхүүгийн ялгаатай байдлыг хувьцааны үнэлгээндээ шууд шингээж байна. ХасБанкны зах зээлийн үнэлгээ 90.7% өссөн бол нөгөө талд ХХБ-ны үнэлгээ 44.9% унасан. Банкны салбарын ашигт ажиллагаа ерөнхийдөө өндөр түвшинд хадгалагдаж байгаа ч хөрөнгө оруулагчдад бусад үйл ажиллагаа, үзүүлэлт ч чухал болсны илрэл дээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ