Онгоцны буудлаас хүн тосох ч том ажил шүү. Тосоод өгөөч гээд гуйх бол бүр ч амаргүй даваа гэдгийг хүн гуйж үзсэн хүмүүс гадарлах биз ээ. Үүнтэй холбоотойгоор энэ удаад онгоцны буудлын таксины үйлчилгээний зах зээлээр зочлох болно оо.
Аян замын анд
Аялал жуулчлалын салбарт онгоцны буудлаас тосох үйлчилгээ нэг үеэ бодоход овоо дэлгэрч хэрэглэгчид ёоз ёозоороо гэдэг шиг хүссэн компаниудаасаа үйлчилгээ авах сонголт нь элбэг болжээ. Тус үйлчилгээний зах зээлийн төлөвийг харвал 2022 онд $219 тэрбумаар үнэлэгдэж байсан бөгөөд 2028 он гэхэд $432 тэрбумын үнэлгээтэй болох төлөвтэй байгаа юм. Цаашлаад, одоогийн байдлаар Америкт л гэхэд Access Line Transportation, NYC Perfect Transportation, AirTrain JFK-н такси үйлчилгээ хамгийн алдартай байгаа аж.
Харин Монголд
iTrip саяхан онгоцны буудлын такси үйлчилгээг нэвтрүүлээд буй. Тэгвэл тэд бусдаас юугаараа ялгарч буйг шинжицгээе.
Такси захиалга: Хэрэглэгчид iTrip апп-аас өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн автомашиныг тогтсон үнийн тарифтайгаар захиалах боломжтой төдийгүй VIP такси үйлчилгээ, Ubus, TMA, Billionaire X зэрэг сонголтуудыг санал болгож буй.
Үнэ, хөлс: Гаднын аялагчид гэлтгүй дотоодын иргэдэд ч жолоочийн аманд багтсан үнээр таксидах асуудал цөөнгүй гардаг тул тус апп-аар дамжуулан такси захиалж буйн хэргийг гаргаж хэрэглэгчид таксигаа захиалах үедээ л үнэ хөлс нь хэд болохыг харчих боломжтой гэнэ. Ингэхдээ хүний тоо болон ачааны тооноос шалтгаалан дунджаар ₮100 мянгаас ₮300 мянга хүртэлх үнэ бүхий таксинаас сонгох боломжтой.
Урьдчилаад төлөвлө: Цаашлаад iTrip хэрэглэгчдэдээ аяллаа төлөвлөх үедээ унаагаа ч хамтад нь төлөвлөж урьдчилан захиалах боломжийг санал болгож буй. Үндсэндээ нислэгээс хамгийн багадаа 6 цагийн өмнө таксигаа захиалах эсвэл 7 хоногийн өмнө ч урьдчилаад захиалж болох аж. Аан бас бусад аялагчтай холбогдож, унаагаа хуваалцах боломжтой бөгөөд үнэ ханш нь дунджаар ₮30 мянгаас ₮50 мянгын хооронд байгаа юм.
За тэгээд, аялал жуулчлалын ид сар эхэлж байна. Гадна, дотнын бизнес түншүүдээ өөрсдөө тосох боломжгүй бол Mercedes Benz, Rolls Royce захиалаад л тосуулчих боломжтой болжээ. Ялангуяа Монголд анх удаа ирж буй аялагчдын хувьд анхны сэтгэгдэл ахин ирэх эсэхийг нь шийдэж байдаг тул онгоцны буудлаас буухад нь л анхаарч байхад гэмгүй дээ.