АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
2027 ОН: ТӨСВИЙН АЧААНААС САЛНА

Монголбанк 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслөө боловсруулаад буй. Энэ нь 2026-2030 оны стратегийн эхний жилийн баримт бичиг бөгөөд 17 арга хэмжээ, 11 хэмжигдэхүйц үзүүлэлттэй аж. 

📌 Онош: Бодлогын хүү дангаараа хангалтгүй

2026 оны эхэнд инфляц зорилтод байсан ч махны үнийн 49.8%-ийн өсөлт, шатахууны нийлүүлэлтийн шок болон үнэ нь 28.2% нэмэгдсэн зэрэг нь төсвийн тэлэлттэй давхацсанаар инфляц 12.5%-д хүрээд байна. Нэмээд сонгуулийн өмнөх жил төсвийн зардал дунджаар 28% өссөн билээ. Улмаар бодлогын хүүг 12.5% болгож чангаруулсан ч инфляц хазаарлагдахгүй байгаа. Харин 2027 онд инфляцыг 8.3%-10.7% байхаар төсөөлж байгаа аж.

👀 Цаашид: УИХ мөнгөний бодлогын чиглэлтэй хамт төсвийн зарлагын хязгаарыг батлах, нийлүүлэлтийн шокийг үнэ тогтворжуулах хөтөлбөр бус факторинг, агуулахын санхүүжилтээр шийдэх нь.

💔 ГВУН: Дээд түвшинд хүрсэн ч эмзэг хэвээр

Нөгөө талаас гадаад валютын албан нөөц 8-р сарын байдлаар $8.4 тэрбумд хүрч 7.5 сарын барааны импортын хэрэгцээг хангах боломжтой болов. Энэ өсөлт арилжааны банкнуудын гадаад зээл болон Монголбанкны алт худалдан авалтаас нэлээд хамаарч байгаа.

🔺 Иймээс: Төрийн өмчлөлтэй уул уурхайн компаниудын валютыг Монголбанк шууд худалдан авдгийг үе шаттайгаар зогсоож, зах зээлийн зарчмаар арилжаалдаг болгож, АМНАТ-ийн орлогыг төгрөг рүү хөрвүүлэхгүйгээр ЗГ-ын валютын дансанд шууд төвлөрүүлэх замаар 2030 он гэхэд валютын нөөцийг импортын 12 сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэх нь ээ.

⛔️ Монголбанкны алдагдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Цаашлаад, ₮11.2 их наядын ипотекийн зээлийн 73%-ийг Төв банкнаас санхүүжүүлснээс үүдэн Монголбанкны хуримтлагдсан алдагдал ₮6.9 их наяд, өөрийн хөрөнгийн дутагдал ₮4.8 их наядад хүрээд буй. Шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхгүй бол уг дутагдал 2030 онд ₮7 их наядад хүрэх эрсдэлтэй. Үүнийг шийдвэрлэх арга замууд:

💰 Тусгай үнэт цаас гаргах: ЗГ 2027-2030 онд жил бүр ₮1.5 их наядаас багагүй, нийт ₮7 их наядын тусгай үнэт цаас гаргаж, Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх гэнэ.

💸 Зардлын хэмнэлт: Монголбанк тусгай үнэт цаасыг өндөр хүүтэй Төв банкны үнэт цаасны оронд ашигласнаар жилд ₮0.3-₮0.4 их наядын хүүгийн зардлыг хэмнэнэ.

❌ Төсвийн шинжтэй санхүүжилтийг зогсоох: Ипотекийн хөтөлбөрийг бүрэн ЗГ-т шилжүүлж, Төв банкнаас төсвийн шинжтэй санхүүжилт олгохыг хуулиар хориглоно.

⚠️ Эрсдэл ба анхаарах зүйлс

2027 оны төсөв одоогийн өргөн барьсан төслөөрөө батлагдвал инфляц 2.9 нэгж хувиар нэмэгдэж, инфляцыг зорилтот түвшинд хүргэх хугацаа 3 улирлаар хойшлохоор байна. Иймд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн амжилт УИХ болон ЗГ-ын төсвийн сахилга батаас шууд хамаарахаар байна даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ