АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Аялал жуулчлалын салбарт гарч буй 6 шинэ трэнд

Дэлхийн аялал жуулчлалын салбарын орлого 2024 онд $5.8 тэрбумд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Тэгвэл McKinsey & Company-н хийсэн судалгаагаар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт дараах 6 шинэ трэнд бий болж буй аж.

Зочид буудлын чиг хандлага

Том зочид буудлууд зочид буудлын өмчлөлөөс татгалзаж, франчайзинг, менежментээр дамжуулан бизнесээ өргөжүүлэх болсон гэнэ. Сонирхуулахад, 2023 онд орлогоороо тэргүүлсэн 6 том зочид буудлын эздийн өмчлөлийн хувь 2013 онд 7% байсан бол 2023 онд 2% болтлоо буурчээ. Гэхдээ тансаг зэрэглэлийн сүлжээ зочид буудлуудын хувьд уг трэндийн эсрэг байж, ашиг орлогоороо торойсон хэвээр буй. 

Дундын зуучлалгүй: Харин зарим зочид буудлын хувьд үйлчлүүлэгчдийнхээ сегментэд илүү анхаарах болж, дээд зэрэглэлийн үйлчлүүлэгчид болон залуучууд руу чиглэх болжээ. Нэмээд энэ чиглэлд гарч буй өөр нэг трэнд нь шууд захиалга юм. Зочид буудлууд захиалгын дундын зуучлалын төлбөрийг багасгаж шууд захиалгыг дэмжих арга хэмжээнүүдийг авч буй аж.

Хуваан түрээслэнэ: Зочлох үйлчилгээний салбарт инновациар хаалга цөм өшиглөж орж ирсэн бизнес бол яалтчгүй Airbnb (ABNB). Тэд аяллын зардлыг хамгийн их өсгөдөг зочид буудлын зардлыг хялбархан шийдсэнээр хэрэглэгчдийнхээ дунд од болж буй. Сонирхуулахад, Airbnb boutique буюу өөрийн гэсэн консепт, онцлогтой буудлууд, жижиг буудлуудтай хамтарснаар 2019 онд л гэхэд захиалах боломжтой өрөөний тоо нь 152% нэмэгдсэн байв.  

Шинэлэг мэдрэмж

Аялагчид шинэ мэдрэмж, туршлагыг үргэлж эрэлхийлж байдаг. Үүнтэй холбоотойгоор усан онгоцны аялал болон Disney, Universal шиг сэдэвчилсэн парк нь сонирхолтой үйлчилгээний шинэ трэнд болж байна. 

Усан онгоцны аялал: Тансаг зэрэглэлийн зочид буудлууд дарвуулт онгоцны брэндүүдтэй хамтарч аялагчдад тэс өөр мэдрэмж өгөхийг зорих болжээ. Нөгөөтээгүүр миллениал үеийнхний усан онгоцоор аялах сонирхол илүү нэмэгдсэн байна. Харин том усан онгоцны захиалга 2015 оноос хойш 27%-иас 47% болж нэмэгджээ.

Сэдэвчилсэн парк: 2018-2023 оны хооронд сэдэвчилсэн паркад зочилсон шинэ жуулчдын 57% нь Азиас ирсэн байна. 2-рт, миллениал үеийнхэн сэдэвчилсэн парк руу зөвхөн хүүхдээ дагуулж явах бус өөрсдөө ч мөн маш их очих болжээ.

Цаг алга тул цахимаар аялна

Аялагчдад шинэ мэдрэмж туршлагыг мэдрүүлэх зорилго нь технологийн компаниудад боломж олгож буй. Аялахаар төлөвлөсөн газраа очоод юу идэж уух, юу хийж болох зэргээ судлах нь аялагчийн зайлшгүй хийдэг зүйлс. Тиймээс л аяллаараа хийх сонирхолтой зүйлсийг онлайнаар олж мэдэхийг санал болгож буй компаниуд амжилт үзүүлж буй аж. Тухайлбал, GetYourGuide 2022-2023 оны хооронд жилийн орлогоо 4 дахин өсгөсөн бол Viator-н орлого мөн хугацаанд 49% өсжээ. 

Эцэст нь… За тэгээд аяллын улирал үе ид эхэлж буй энэ үед трэндээ мэдээд авсан байхад алзахгүй байлгүй дээ. Монгол компаниуд ч эдгээр трэндээс үйл ажиллагаандаа шингээгээд явбал аштай л юм. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ