АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
МОНГОЛ УЛС СҮҮЛИЙН 10 ЖИЛД ВЬЕТНАМТАЙ ХИЙСЭН ХУДАЛДААНДАА $769 САЯЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ

 

Манай Ерөнхий сайд Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Манд бараалхаад худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр болж гэнэ. Гэтэл бидний харилцаа хэнд илүү ашигтай байгаа вэ? 

➖‼️ Алдагдалтай харилцаа

Монгол Улс сүүлийн 10 жилд Вьетнамтай хийсэн худалдаандаа $769 саяын алдагдал хүлээсэн. Ойролцоогоор ₮2.7 их наяд гэсэн үг шүү дээ, базарваань. Манайх жилд дунджаар $5.9 саяын бараа экспортлоод зөрүүлээд айлаас $75.7 саяын бараа авчихдаг буюу зөвхөн энэ харилцаан дээр л гэхэд $70 саяын алдагдал хүлээчхэж байгаа юм. 

🧸 Савлууртай VS Тогтвортой: Гол нь манай экспортын хэмжээ тогтмол биш. 2024 онд Вьетнамтай руу $827 мянгын бараа гаргаж байсан атал 2025 онд $30.9 сая болтлоо өссөн ч энэ оны эхний 8 сард $237 мянгын экспорт л хийчихсэн сууж байх жишээний. Гэтэл айлаас авч байгаа бараа, бүтээгдэхүүн тогтмол өссөөр өнгөрсөн онд $124 саяыг давсан байдаг. 

🚂 Юу аваад байгаа юм бэ? Өнгөрөгч онд Вьетнам манай импортын 1.1%-ийг бүрдүүлсэн. Голцуу үхэр, хонь, ямааны мах, дайвар бүтээгдэхүүн экспортлоод буцаагаад загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, самар, гадил, байхуу цай, будаа, чихэр, шоколад, гоймон гээд импортын бараа нь талийж өгнө. Зөвхөн хүнс ч биш ахуйн бараа, автомашины сэлбэг, цахилгаан бараа ч импортолдог.

✈️💺 Аялал дээр ч алдагдалтай

Аялал жуулчлалын харилцааг өргөжүүлнэ гэж байгаа ч 2020 оноос хойших 5 жилийн хугацаанд Вьетнамаас Монголд 10.2 мянган зорчигч орж ирсэн ч Монголоос Вьетнам руу 81.3 мянган хүн явжээ. Зөрүү нь дахиад л 71.1 мянга. Нэмээд тус улсаас манайх руу оруулсан хөрөнгө оруулалтын датаг тоож ч гаргадаггүй бололтой. Ийм харилцааг ер нь нэг талт л гэдэг дээ. 

Эцэст нь… Улс оронтой харилцаагаа өргөжүүлнэ, зузааруулна гэж ярихдаа манайд ямар ашигтай байх, бид яаж харилцааныхаа алдагдлыг бууруулж илүү сайжруулж болох вэ гэдгийг тунгаан бодох нь чухал байна. Нэг уулзаад л харилцаагаа өргөжүүлэхээр боллоо гэж попордог хоцрогдсон арга барилыг өөрчилмөөр байгаа юм. Тодорхой, хэмжигддэг баймаар байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ