Дэлхий даяар өдөрт дунджаар 2,244 цахим халдлага үйлдэгддэг бөгөөд энэ нь ойролцоогоор 39 секунд тутамд нэг халдлага болдог гэсэн үг. Тэгвэл үүнээс яаж сэргийлэх вэ?
Монголд: 7 хоногт = 76,700 зөрчил
Монголд ч гэсэн цахим халдлага нэлээд газар авсан. 7 хоногт л гэхэд дунджаар 8,652 IP хаягт 76,700 зөрчил бүртгэгддэг аж. Эдгээрийн 71% нь хортой код, 20% нь системд хайлт хийх, 4.4% нь эмзэг байдлын цоорхой ашиглах, 2.1%-ийг нууц үг тайлах төрлийн зөрчил эзэлж буй.
4 тэрбум: Угаас манайд 2013 оноос хойш цахим халдлага эрчимжиж байгаа бөгөөд жилд дунджаар 4 тэрбум орчим халдлагын шинжтэй хандалт илэрдэг аж. Энэ он гарснаас хойш л гэхэд 7,560 цахим гэмт хэрэг бүртгэгдээд буй.
🦺 Хамгаалалтаа яах вэ?
Цахим халдлага нь компаниудад санхүүгийн томоохон эрсдэл учруулж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Зарим компаниудын вэбсайтын домайн, сошиал хаягууд халдлагад орж өөр нэртэй болчихсон байдаг даа? Үүнээс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх болон халдлагыг илрүүлэх систем (IDS/IPS)-ийг нэвтрүүлэх нь чухал. Үүний хүрээнд Айтүүлс ХК (ITLS) дараах үйлчилгээг Монголд анхлан гаргаж буй.
Мониторинг үйлчилгээ: Системийн администраторууд серверийн ажиллах хугацаа, сүлжээний ачаалал, программын хариу үйлдэл зэргийг байнга хянахын тулд нарийн хяналтын хэрэгслийг ашигладаг. Мониторинг үйлчилгээ нь гарах магадлалтай асуудлуудыг урьдчилан илрүүлж, шийдвэрлэснээр өндөр өртөгтэй зогсолт, халдлагаас сэргийлэх боломжийг олгодог.
Нөөцлөлт: Аливаа байгууллагын амин сүнс нь дата мэдээлэл байдаг. Үүнийг нөөцлөлт буюу backup үйлчилгээгээр хамгаалах боломжтой аж. Ингэснээр дата мэдээлэл техник хангамжийн доголдол, цахим халдлага эсвэл санамсаргүйгээр устгагдсан тохиолдолд нөөцлөлтөөс хурдан сэргээх, сул зогсолтыг багасгах боломжтой болох юм.
Систем админы үйлчилгээ: Сүүлийн үед мэдээллийн технологийн чиглэлийн салбарт ч IT мэргэжилтний боловсон хүчний асуудал үүсэж буй. Тиймээс Айтүүлс ХК компаниудын системийн асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх, зөвлөх үйлчилгээ бүхий мэргэжлийн систем админы үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Эцэст нь… Ер нь бол компанийн сервер, дата мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэргэжлийн байгууллагын үйлчилгээг авах нь хамгийн оновчтой шийдэл билээ.