АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
МОНГОЛ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ТӨВИЙГ САХИСАН, БҮРЭН ЭРХТ AI БАЙРШИЛ БОЛНО

 

Монгол Улс үндэсний дата дэд бүтэцтэй болохоор эрчим хүчний хэмнэлттэй, тооцооллын AI чип үйлдвэрлэгч Blaize® (BZAI)-тэй хамтран ажиллахаа зарлалаа. 

🔎 Хаанахын, ямар учиртай компани билээ? Уг компани “computing” буюу тооцооллын AI чипээрээ алдартай. 2010 онд Intel (INTC)-н инженерүүд хамтран үүсгэн байгуулж, өнгөрсөн жил Nasdaq дээр гарсан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь $68.6 сая.

🗞️ Юу болов? 

Өчигдөр COP17 Blue Zone-д ЗГ болон Blaize®-н талаас тус компанийн үүсгэн байгуулагч, CEO Динакар Мунага́ла хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Талууд Монголд бие даасан, эрчим хүчний хэмнэлттэй AI тооцоолох чадавх хөгжүүлэх, “Sovereign by Design” бодлогыг дэмжих төдийгүй Монголыг Зүүн хойд Азийн төвийг сахисан, бүрэн эрхт AI байршил болгох зорилтын хүрээнд 6 чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. 

🇲🇳 “Sovereign AI” гэдгийг маш энгийнээр тайлбарлавал, аливаа улс гаднын технологиос хэт хамааралгүйгээр өөрийн гэсэн дата төв, AI тооцооллын дэд бүтэц, үндэсний хэл дээрх AI загвар, өгөгдөл болон программ хангамжийн экосистемийг хөгжүүлж, дотоодын AI чадавхтай болохыг л хэлж байгаа юм. 

🏃‍♀️ Өдгөө Энэтхэг, Өмнөд Солонгос, Японоос эхлэн дэлхий даяар 67 улс өөрийн гэсэн AI чадавхтай болохоор “Sovereign AI”-н араас идэвхтэй хөөцөлдөж буй.

🤔 Бид ямар хүлээлттэй байх вэ? 

Blaize®-н хувьд AI-г төхөөрөмж дээр шууд боловсруулахад зориулсан, эрчим хүчний хэмнэлттэй өөрийн процессорын архитектур хөгжүүлдэг. Өөрөөр бол уламжлалт график процессор (GPU)-с ялгаатай “niche” буюу тусгай зориулалтын шийдэлд төвлөрсөн тоглогч тэгэхээр манай улсад ч мөн AI дэд бүтцийн лавлагаа архитектур хөгжүүлнэ гэсэн үг. 

😁 Хартай юм болохоор гэдэг шиг яагаад уг компани Монголд орж ирж байгаа тухай дотоодын томоохон технологийн мэргэжилтнээс асуухад, улс өөрийн гэсэн AI дэд бүтцийг угсарна гэдэг хэр баргийн компанийн хийх ажил биш буюу мэдлэг, туршлага шаардах том компанийн л хийж чадах зүйл хэмээсэн юм.

👉 Гэснээс Blaize®-г Монголд танилцуулах, харилцаа холбоог нь Сингапурт төвтэй Redhill ОУ-ын PR агентлаг хариуцаж ажиллаж байгаа гэсэн шүү. Тус компани өнгөрсөн жил Монголд оффистой болсон юм билээ.

Эцэст нь… Сүүлийн 2 жилд Монгол Улс AI-н талбарт хувь хүн болон бизнесийн хэрэглээний түвшинд ч тэр, ЗГ-ын түвшинд ч тэр хэрэндээ хурдацтай шилжиж байгаа. Гэвч AI-г нутагшуулах бэлэн байдал нь ⅗ буюу шилэн кабелиас эхлээд дэд бүтцийн асуудалтай. Уг хамтын ажиллагаанаас эхний ээлжид бидний хүлээх үр дүн бол AI дэд бүтцээ угсрах. За тэгээд ажил хэргийг нь бол харан байж л болно доо. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ