АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% AND 19.00 0.00% INQ 300.00 0.00% MOST 39.00 0.00% GSB 51,800.00 0.05% NETC 51,808.22 0.00% SPLE 101,578.08 0.05% SUUB2 0.00 0.00% CECA 100,591.78 0.00% GSB2 78,365.75 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00%
ТӨСВИЙН САХИЛГА БАТ АЛДАГДСАНЫ ТӨЛӨӨСӨНД ЗГ ХЭМНЭЛТИЙН ХАТУУ ГОРИМ РУУ ШИЛЖИХЭЭС ӨӨР СОНГОЛТГҮЙ БОЛЛОО

 

Төсвийн сахилга бат алдагдсаны төлөөсөнд ЗГ хэмнэлтийн хатуу горим руу шилжихээс өөр сонголтгүй боллоо. Яаж хэмнэх вэ?

🤦 Их алдлаа, одоо танана

Энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө бүр 3 дахин өсөж ₮2.1 их наядыг давсан. Угаас сүүлийн 27 жилийн 17 жилд нь эхний хагас тус бүрд алдагдал хүлээсэн байдаг. Энэ нөхцөл байдал ирэх саруудад цалин, тэтгэвэр олгоход доголдол үүсгэх бодит аюул дагуулж байгаа аж.

👺 Урд хормойгоо үрэв: Нэмээд 2026 онд авах байсан татварыг өмнөх онд нь урьдчилж авч ашиглаад ₮1 их наядын алдагдал үүсгэсэн гэнэ. Мөн багш, эмч нарын цалингийн зөрүүг арилгахад гаргасан зардал төсвийн тэнцвэрийг алдагдуулсан л гэж байна.

😬 Танаад нэмсэн биш үү? Уг нь бол ₮831 тэрбумын төсөвт багтааж багш, эмч нарын цалин болон тэтгэврийг нэмнэ. Ингэхдээ хүүхдийн мөнгө болон зээлийн эргэн төлөлтөөс бусад зардлыг танах буюу төрийн үйл ажиллагаа, түүнд гарах зардлыг 10% танана гэж байсан санагдана.

😈 Баяртай томилолт минь

Юутай ч өрийн бүх шатанд 2026 оныг дуустал баяртай гэж хэлэх зардлууд тодорхой болжээ. Ойн тэмдэглэлт өдөр, найр наадам, хэрэгцээгүй гадаад томилолт, шинэ автомашин болон тоног төхөөрөмжийн худалдан авалтыг зогсоож, урсгал зардлыг салбар бүрд 20% хэмнэх үүрэг өгөгдөв. Мөн орон тоо шинээр нэмэхгүй, хурал сургалтыг цахимжуулах замаар төрийн аппаратын бүсээ чангалахаар шийдвэрлэжээ.

 Гэхдээ заримыг нь танахгүй

Хэмнэлтийн шуурганаас хүний аюулгүй байдал, нийгмийн халамжийн суурь салбаруудыг хамгаалж үлдээв. Эрүүл мэндийн салбар хэмнэлтэд хамаарахгүй бөгөөд цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, сургууль цэцэрлэгийн урсгал шийдлүүд хэвийн үргэлжилнэ. Түүнчлэн, стратегийн хүнсний нөөцийг бэлтгэхэд цахим систем, таваарын биржийг ашиглаж, агуулах зоорьтой ААН-үүдэд эрчим хүчний болон зээлийн дэмжлэг үзүүлэх замаар хүнсний аюулгүй байдлыг хангах шинэ бүтцийг санал болгох аж.

🧐 Ирэх онд яах юм бэ?

Цаашлаад, 9-р сард энэ их хэмнэнэ гээд байгаа 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийг өргөн барина. Ирэх 2027 оны төсвийн хязгаараас харахад Боловсрол, Эрүүл мэнд, Сангийн сайдын багц онцгой өсжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй тоймоор удахгүй уулзъя.

ШУУД ДАМЖУУЛАЛТ