
Сонирхолтой асуулт байна. Аливаа улсын боловсролын түвшин нийгмийн хөгжил, эдийн засгийн хурдыг дагаад аяндаа хөгжөөд явдаг гэж боддог уу, аль эсвэл хөгжил гэгчийн суурь уу? Тодорхой асуулт юм шиг хэр нь яагаад өдийг болтол бид боловсролын салбараа чухалчилж анхаардаггүй юм бол?
☝️ Боловсролоос эхэлье!
Казакстаны хувьд 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш ердөө 2 жилийн дотор боловсролын салбарыг үндэсний дэд бүтэц гэж үзээд уг салбарт эрчимтэй анхаарч ажилласан байдаг. Тэдний хувьд боловсролын салбарыг улсын хөгжлийг аяндаа дагаад гүйцээд ирэх бус харин ч тэр хөгжлийг анхнаас нь удирдан чиглүүлэх гол хөшүүрэг гэж харсан нь тэр.
🏫 Улмаар 1993 онд “Болашак” олон улсын тэтгэлгийг эхлүүлж, дэлхийн 200 томоохон их сургуулиудад эдийн засаг, инженер, дипломат, эрүүл мэндийн чиглэлийн боловсон хүчингээ бэлтгэж эхэлсэн гэдэг.
🏆 Цаашлаад, 2010 оноос эхлэн боловсон хүчнээ дотооддоо бэлтгэхээр Назарбаевын их сургуулийг (NIS) үүсгэн байгуулж, өдгөө уг сургууль нь Төв Азид №1-т, дэлхийд 401–500-т жагсах чамлахааргүй нэр хүндтэй сургууль болоод буй.
Харж байгаачлан Казакстан дээд боловсрол тал дээр маш хурдтай бөгөөд амжилттай шинэчлэл хийж чадсан. Гэтэл 84 жилтийн түүхт улсын маань урдаа барьдаг МУИС дэлхийд 1,501-р байранд жагсдаг.
😲 Хурданд л анхаарахын хар тал
Хурдтай шинэчлэл хийсэн нь гайхалтай харагдаж байгаа ч нөгөө талд хурдыг нь гүйцэж чадахгүй хоцрогдсон зүйлс ч бий. Тухайлбал, сургалтын хөтөлбөр, багш нарын үнэлгээ, 3 хэлний бодлого, дижитал шилжилт тэргүүтэй шинэчлэлүүдийг маш хурдан, зэрэг^2 хийснээр хөдөө орон нутгийн сургуулиудын чанар, багш нар нь хоцроод үлдсэн асуудал одоог болтол үргэлжилсээр байгаа.
🔻 Энэ нь ч PISA үзүүлэлтээс нь харагдана. Тодруулбал, тус улс 2009 оноос PISA-д оролцож эхэлсэн бөгөөд 13 жилийн дараах үзүүлэлт нь сүртэй ахицгүй буюу математик 425, унших чадвар 386, байгалийн ухаан 423 оноотой үнэлэгджээ. Тус онд Монгол ч анх удаа оролцсон бөгөөд Казакстанаас тийм ч хол зөрүүгүй байгааг харж болно.
Юутай ч, эрх баригчид нь боловсролын салбарт хийгдсэн шинэчлэлүүдээ зөв чиглэлд явсан ч хэрэгжилтийн хурд хэтэрхий хурдан, багш нарын бэлтгэл хангалтгүй байсан тул PISA-д эерэг үр дүн гараагүй гэж өмгөөлдөг юм билээ. Казакстан бол бидэнтэй эхлэсэн цэг, тулгардаг асуудлууд гээд олон тал дээр ижил зовлон, жаргалтай улс. Тэд чадаад, болоод, урагшлаад байна. Гэтэл бид өнгөрсөн 30 жилд яг ямар ахиц гаргав? Юутай ч хандивын iPad цуглуулж гэнэ. Ичих шиг…