АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн эргэн тойронд

 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн Пүрэв гарагт эцэслэн баталсан. Ямар өөрчлөлт гарах билээ? 

Онцлог

Манайд хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдаад 33 жилийн нүүрийг үзэж буй. Тэгэхээр бидний хувьд үнэт цаасны зах зээлийн зохицуулалт, хөгжил юу юунаас илүү чухал билээ. Энэ удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь тус зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог аж. 

Цөм бүрэн: Тодруулбал, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж (MSE), МҮЦАЭХ-оос холбогдох харилцааг зохицуулах 12 журмыг шинээр болон шинэчлэн батлах эрх үүссэнээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх эрх зүйн зохицуулалт бүрдэх юм. 

Шинэ бүтээгдэхүүний хувьд

Цаашлаад хувьцааны хамтын санхүүжилт, банкны хадгаламжийн сертификат гаргах, ОУ-ын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл, хаалттай ХК-ийн хувьцааг биржээр арилжаалах, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалтууд тусгагдсан байна. Нэг ёсондоо өмнө нь үнэт цаасны зах зээлд асуултын тэмдэг байсан зүйлс зохицуулалттай болж байгаа хэрэг. 

Нөлөө нь юу байх вэ? 

Шинэ өөрчлөлтүүд нь үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хөгжүүлэх эрх зүйн үндсийг илүү бат бөх болгож буй. Хуулийн хүрээнд шинэ бүтээгдэхүүнүүдийн зохицуулалт орж ирж байгаа нь хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, түүний бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлж, орчин үеийн зах зээлийн дэд бүтцийг бий болгосноор гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж, илүү олон хөрөнгө оруулалтын сонголтуудыг бий болгож, зах зээлийн идэвхжил, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой юм. 

Эцэст нь… Бид тун удахгүй уг хуулийн заалт болон банкны хуулийн эргэн тойрны талаар дэлгэрэнгүй тоймлоно. Иймэрхүү хуулийн заалт, өөрчлөлтүүд хөрөнгө оруулагч бидний хувьд анхаарч байх ёстой чухал зүйл билээ. Stay tuned! 🔥

ШУУД ДАМЖУУЛАЛТ