
2026 оны эхний хагас жилд дэлхийн томоохон индексүүд болох Японы Nikkei 225 (^N225), Америкийн NASDAQ (^IXIC), S&P 500 (^GSPC) нар цойлсон бол Хонконгийн Hang Seng (^HSI) болон манай ТОП-20 индекс уналттай нүүр туллаа.
🌏 Азийн байдал
Азийн хөрөнгийн зах зээлд оны эхнээс Nikkei 225 огцом 35.2% өссөн бол Hang Seng 13.1%, ТОП-20 индекс 3.1%-иар тус тус унаад байна.
🇯🇵 AI-н халуурал: 2026 оны эхний хагаст AI болон хагас дамжуулагчтай холбоотой компаниудын огцом өсөлт Nikkei 225-г хэд хэдэн удаа шинэ дээд цэгт хөтөлж, одоо аль хэдийн 70 мянган нэгжийг даваад байна. Үүнд мөн шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичигийн хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого, ¥-ийн ханш $-ын эсрэг сул хэвээр байсан нь нөлөөлсөн аж.
🇭🇰 Хүндхэн хагас: Оны эхнээс Hang Seng 13.1% унасан нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын урт хугацааны хямрал болон эдийн засгийн удаашрал гүнзгийрсэнтэй шууд холбоотой байв. Мөн олон улсын хөрөнгө оруулагчид Хонгконгийн зах зээлээс дайжиж, хөрөнгөө Япон руу шилжүүлсэн нь уналтыг улам хурдасгажээ.
🇲🇳 Улаан ТОП-20: Монголын ТОП-20 индекс 3.1% буурсан. 2025 оны мөн үед бүр 4.3% байв. Энэ жилийн хувьд 20 компанийн 10-ынх нь хувьцааны үнэ өссөн бол үлдсэн 10-ынх нь өссөн аж
🇺🇸 Сэргэлт болон Эргэн ирэлт
Америкийн томоохон индексүүдэд тооцогдох NASDAQ 12.8%, S&P 500 9.3% тус бүр өсжээ. Үүнд мэдээж AI-н эрэлт болон технологийн акулуудын санхүүгийн бахдам гүйцэтгэл голлох нөлөөг авчирсан байна. Гэснээс, S&P 500 өнгөрсөн 3 сарын 30-ны доод цэгээсээ хойш ердөө 3 сарын дотор 18.2% өсөж, сүүлийн жилүүдэд байгаагүй гайхам эргэн ирэлтийг үзүүлжээ.
Эцэст нь… Энэ оны эхний хагаст голлох индексүүд дараах байдлаар хөдөлжээ. За тэгээд маргааш ТОП-20 индексээ дэлгэрүүлээд, компаниудын хувьцаагаар уулзацгаая. 😈