АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
ДЭЗФ-ААС ХҮН ТӨРӨЛХТНИЙ АМЬДРАЛЫГ ОРВОНГООР ӨӨРЧЛӨХ ТОП-10 ТЕХНОЛОГИЙГ ТОДОРХОЙЛЖЭЭ

 

Энэ Даваа гарагт эхэлсэн Хятадын Далянь хотноо Дэлхийн Эдийн Засгийн Форумын 17 дахь удаагийн Зуны Давос чуулганы уулзалт өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна. Нийт 90 гаруй орны 1,700 гаруй хүн оролцсон тус уулзалтаар сонин содон зүйл юу болсныг харцгаая.

🔮 Ирээдүйн ТОП-10 технологи

ДЭЗФ-аас ойрын 5 жилд хүн төрөлхтний амьдралыг орвонгоор өөрчлөх ТОП-10 технологийн шийдлийг тодорхойлжээ. Тухайлбал, 

⚡️ Эрчим хүчний чиглэлд илүү цахилгааныг төвийн сүлжээнд эргүүлэн нийлүүлэх эрчим хүчний 2 чиглэлтэй ухаалаг систем, хэдхэн цагийн дотор байгальд хор хөнөөлгүйгээр литийг шууд олборлох технологи, цахилгаан хэрэглэхгүйгээр нарны дулааныг сансарт буцаан ойлгож, барилгын хөргөлтийн зардлыг бууруулах пассив цацрагийн хөргөлтийн материал багтав.

🧬 Эрүүл мэнд, биотехнологийн салбарт хэзээ ч задардаггүй хорт нэгдлийг молекулын түвшинд устгах мөнхийн химийн бодисыг задлах шийдэл, бичил биет ашиглан амьтан, ургамлын гаралтай шим тэжээлийг хувилах биотехнологийн нарийн исгэлт, эсийн бичил цэврүүг ашиглан эмийг өвчилсөн эсэд нь хүргэх экзосомоор эм дамжуулах технологи, хавдрын эсэд тулгуурлан дархлаа суулгах мРНХ хавдрын вакцин зэрэг оржээ.

🤖 AI болон квант технологийн хүрээнд шинэ төрлийн эмийг боловсруулах, турших хугацааг товчлох эм бүтээх квант загварчлал, физик ертөнцийн хуулиудыг хүнтэй адил түвшинд ойлгож ирээдүйн эрсдэлийг урьдчилан таамаглах дэлхийн загварчлалтай AI, супер квант компьютер ч эвдэж чадахгүй кибер аюулгүй байдлыг хамгаалах торлогт суурилсан криптографийн шийдлүүдийг онцолсон байна.

♨️ Халуухан сэдэв

Уулзалтын хамгийн халуухан сэдэв яах аргагүй цаг минуттай уралдан хөгжих AI-н хөгжил байв. Мөн үүнийг дагасан эрчим хүчний хэрэглээ олны анхаарлын төвд орсон аж. Зарим нэг тоог харвал, сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэх болсон AI-н дэд бүтцийн хөрөнгө оруулалт дэлхийн ДНБ-ий 1%-тай тэнцэх хэмжээнд хүрчээ. Экспертүүдийн хувьд AI-н дэд бүтэц сайжрахын хэрээр цахилгааны эх үүсвэрээ шинэчлэх шаардлагатай гэж үзэв. 

Эцэст нь… ДЭЗФ-д Ерөнхий сайд Н.Учрал оролцож, хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй мега төслүүд, хөрөнгө оруулалтын боломжоо хүмүүст танилцуулжээ. Мөн хөрөнгө оруулагчдыг Монголд ирэхийг урьсан байна. Энэ жил Монголын Эдийн Засгийн Форум байхгүй гэхээр ирэх жил ёстой нижгэр болох нь гарцаагүй бололтой.

ШУУД ДАМЖУУЛАЛТ