АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
МОНГОЛЫН ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН ДҮР ТӨРХ, АХИЦ БОЛОН ТУГАМДСАН СОРИЛТУУД ЮУ ВЭ?

 

Шударга ёсны үндэсний хэмжүүр хаашаа зааж байна вэ? Нээлттэй Нийгэм Форум болон Оюуны-Инноваци ТББ-аас хамтран гаргасан “Монгол Улсын Шүүхийн Индекс 2025” тайлан нь Монголын шүүх засаглалын өнөөгийн дүр төрх, ахиц болон тулгамдсан сорилтуудыг тодоор харуулжээ. 

🧑‍⚖️ Яадаг индекс вэ? Шүүхийн индекс нь шүүх засаглалын хараат бус, ил тод, үр ашигтай байдал болон иргэдийн итгэлийг тольдох үндэсний үнэлгээ юм. Үүнийг хэмжихдээ нээлттэй, ил тод байдал, ёс зүй, хариуцлага, иргэдийн итгэл зэрэг 6 үндсэн хэмжигдэхүүнийг ашигладаг бөгөөд эдгээр нь дотроо 42 дэд хэмжигдэхүүн, 111 шалгуур үзүүлэлтээр задардаг аж.

🧠 Ахиц дэвшил

Шүүхийн индекс анх 2021 онд 51.9 гэсэн дундаж үнэлгээ авч байж. Үүний дараа Шүүхийн сахилгын хороо байгуулагдсанаар 2023 онд ялимгүй ахиж 53.2 оноотой болсон аж. Тэгвэл энэ удаагийн 3 дахь үнэлгээгээр даруй 4.1 оноогоор ахиж 57.3 оноонд хүрчээ. 

🌸 Итгэл сэргэв: Уг индексийн өсөлтөд иргэдийн итгэл 7.3 оноогоор, шүүхийн бие даасан байдал 5.9 оноогоор нэмэгдсэн нь гол жинг даржээ. Ялангуяа хуульчид шүүхийн авлигаас ангид байдлыг 25.4 оноогоор ахиулж үнэлсэн аж. Үүнд сүүлийн 2 жилд 200 гаруй авлигын том хэргийг шийдвэрлэсэн нь түлхэц болжээ.

💸 Санхүүгийн реформ

2025 онд шүүхийн төсөв жилийн өмнөхөөсөө 61.5% нэмэгдэж ₮276.3 тэрбум болсон нь түүхэнд байгаагүй өндөр дүн. Улмаар 2014 оноос хойш анх удаа хөрөнгө оруулалтын төсөв батлагдаж, шүүгч, ажилтнуудын цалинг шинэчлэн нэмсэн гэнэ. Мөн оны сүүлээр "Цахим шүүх 2.0" нээгдэж, иргэд гар утаснаасаа шүүхийн үйлчилгээг авах боломжтой болсон билээ.

♟️ Сүүдэр тал: Ачаалал туйлдаа хүрэв

Иргэд, хуульчдын хандлага эерэг болсон ч хэргийн ачааллын тэсрэлтээс шалтгаалж захиргааны мэдээллийн оноо 2.29-өөр буурав. 2025 онд нийт 167,990 хэрэг маргаан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 31,962-оор нэмэгдэж, 5 жилийн өмнөхөөс даруй 2 дахин өсжээ. Энэхүү хэт ачаалал нь хэрэг шийдвэрлэлтийн шуурхай байдал болон хувьд сөргөөр нөлөөлсөн аж.

Эцэст нь… Индексийн өсөлтөөс харахад Монголын шүүх засаглал зөв голдирлоор сайжирч байгаа ажээ. Харин ажлын ачааллын өсөлтийг зохицуулах бодлогын менежмент хэрэгтэй байна даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ