
Өнгөрсөн Даваа гарагт Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн Монголд хийсэн 3 өдрийн айлчлал өндөрлөсөн. Тэрбээр Ши Жиньпинийн айлчлалыг угтуулан урьдчилсан бэлтгэл ажил хийдэг гэх утгаараа Ши Жиньпиний саяхан хийсэн Хойд Солонгосын айлчлалын дараа Монгол төлөвлөгджээ.
📜 📜 Айлчлалын хураангуй: Тэрбээр айлчлалаараа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн нээлтэд оролцохын зэрэгцээ 2 орны хөгжлийн стратегийг уялдуулах шаардлагатайг онцолж, чухал ашигт малтмал, ногоон хөгжил, дижитал эдийн засгийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх санал дэвшүүлээд буцсан юм.
🤵 Айлчлалын гүнд
Тэрбээр Хятадын гадаад бодлогыг удирдан залуурдаж буй топ дипломат төдийгүй Ши Жиньпиний итгэлт гадаад бодлогын зөвлөхүүдийн нэг. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдтай уулзалт хийж, эдийн засгийн чиглэлд 2 орны гадаад худалдааны эргэлтийг $20 тэрбумд хүргэх зорилтыг эрчимжүүлэх, үүний тулд Ганцмод-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтыг хурдасгах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Өнгөрсөн онд 2 орны худалдаан $18.6 тэрбумд, энэ оны эхний улиралд манай улс Хятадын топ нүүрс импортлогч болсон гэх зэргээс харахад уг зорилт энэ онд биелэх төлөвтэй байгаа.
Улс төрийн чиглэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван Итэй уулзах үеэр “Нэг Хятад” бодлогыг дэмжиж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй, Шинжаан Уйгар, Төвөд бол дотоод асуудал гэх байр суурийг
✈️ Ирж яваа айлчлалууд
Өнгөрсөн жилээс эхлэн Ши Жиньпин Монголд айлчлах тухай мэдээ мэр сэр гарч байсан ч 9 сарын дотор ЗГ 3 удаа солигдож, улс төрийн тогтворгүй байдал чинээндээ тулж байсан тул одоо арай тогтворжсон цагаар айлчлах гэж буй. Угтаа Ши Жиньпин Наадмын үеэр айлчлах талаар яригдаж байсан ч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мёний айлчлал түрүүлээд товлогдчихсон тул 8-р сарыг сонгосон сурагтай.
🏃♀️➡️ Залгуулаад COP 17 болно гэхээр энэ зун түүхэн дэх хамгийн идэвхтэй дипломат улирал болох төлөвтэй дэг шүү.
Эцэст нь… 2 жилийн өмнө Путин Монголд айлчилж байсан бол одоо Ши Жиньпин айлчлах гэж байна. Хэдий хөрш орнууд ч энэ хэмжээний өндөр дээд айлчлал хэдэн 10 жилд 1 л болдог. Ши Жиньпиний хувьд 12 жилийн дараа Монголд 2 дахь удаагаа айлчлах гэж буй.