АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
НИЙСЛЭЛИЙН БУЛАЙ

Өнгөрсөн 2 өдөр Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт зэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол боллоо. Сонсголоор хэлэлцэгдсэн топ асуудлуудыг багцлан хүргэж байна.

1️⃣ Санхүүгийн хямрал

Нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр ₮2.4 их наяд төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн нийт алдагдлаас давахаар байна. Гэхдээ энэ тийм шинэхэн биш 2025 оны тодотголоор ₮3 их наядын алдагдалтай төсөв баталж байлаа. Зарлагын хэмжээний хувьд 2022 онд ₮1.4 их наяд байсан бол 2026 онд ₮7.8 их наяд болж огцом тэлжээ. 

❌ Зээлийн нөхөлт: Энэхүү алдагдлыг нөхөхөөр ₮2.9 их наядын үнэт цаас гаргах зөвшөөрөл авсан ч бэлтгэл ажил хангагдаагүйн улмаас 2024 оны үнэт цаасны 43.2%-ийг ашиглаагүй атлаа хэдийнээ ₮256.3 тэрбумын хүүгийн зардал үүсгээд байна. Хөрөнгө оруулалтын зардал нь 2016 оныхоос 10 дахин өссөн гэж байгаа. Ашиггүй өр тавьсан хэрэг.

2️⃣ Хууль бус төлөвлөлт

Нийслэлд хэрэгжиж буй зам, сургууль, цэцэрлэгийн барилгыг ямар ч зураг төсөлгүй, газрын зөвшөөрөлгүйгээр төсөвт суулгаж. Үүнээс шалтгаалж 2024-2025 оны төслүүдийн гүйцэтгэл ердөө 29.2%-тай байгаа бөгөөд ажлууд 5-12 жил дамнан гацаж байна. Түүнчлэн, төлөвлөлт муугаас төслийн өртөг дунджаар 2.8 дахин өсжээ. 

😵 Жишээ нь, Туулын хурдны замын өртөг анх ₮594 тэрбум байснаа ₮2.3 их наяд болж хөөрсөн. Ноцтой нь, Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж, иргэдийн нийтийн сонсголыг хийлгүйгээр 16 мега төслийн гэрээг байгуулсан бөгөөд эдгээр ₮28.9 их наядын өртөгтэй төслүүдийн санхүүжилтийн 66% нь одоог хүртэл тодорхойгүй байгаа.

3️⃣ Төрийн өмчийн төвлөрөл & ашиг сонирхлын зөрчил

НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Эдгээр суудлын 62.5% нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн нь ашиг сонирхлын зөрчлийн асар том эрсдэлийг бий болгожээ.

🥊Боож гацаав: Мөн нийслэл урсгал зардлынхаа 20%-ийг өөрийн ААН-үүдээр дамжуулан зарцуулж байгаа нь хувийн хэвшлийн зах зээлийг боомилж, чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж шинжээчид дүгнэлээ.

Эцэст нь... Нийслэл төсвөө жилд 4-5 удаа дур мэдэн тодотгож, хууль бус шийдвэр гаргадаг тогтолцоог яаралтай өөрчлөхгүй бол улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдалд заналхийлж буй. Цаашид Төсвийн тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, зарлагыг хянах хатуу тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг энэхүү сонсгол бэлхнээ гэрчиллээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ