
Монгол Улс ирэх 15 жилийн туршид онгоцны түлшээ Оросоос авахаар боллоо. Энэ талбарт юу болоод байна вэ?
🙂↕️ Зуун дамнасан зураглал
Монгол сүүлийн 8 жилийн хугацаанд Оросоос $424.1 саяын өртөг бүхий 495 мянган тн онгоцны түлш импортолжээ. Ялангуяа цар тахлын дараа буюу 2022 оноос хойш Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орж, агаарын тээвэр сэргэснээр түлшний хэрэглээ огцом өссөн.
💸 Тодруулбал, 2020 онд цар тахлын улмаас онгоцны түлшний импорт 19 мянган тн руу унасан бол 2023 онд 110 мянган тн давж 6 дахин өссөн. Энэ эрчимтэй өсөлт Оросын хувьд манай агаарын замыг атгах том хөзөр болсон гэлтэй. Үнийн дүнгийн хувьд ч өнгөрсөн онд 2019 оныхоос 2.5 дахин өсөж $84.4 мянгад хүрсэн байдаг.
🇷🇺 Оросын талын хатуу тулгалт
Тэгвэл өнгөрсөн 7 хоногт "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол болон Оросын ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан. Уг хэлэлцээрийн анхны хувилбар Монголын талд хэтэрхий хатуу нөхцөлтэй байв.
⁉️ Оросууд юу шаардсан бэ? 20 жилийн хугацаатай хамтарсан компани байгуулж, Хөшигийн хөндийн түлшний цогцолборыг удирдах, хэрэв Монголын хууль өөрчлөгдөж, Оросын талын хөнгөлөлтийг цуцалбал үүнийг нөхцөл байдлыг доройтуулсан гэж үзэж, Оросын Арбитрын шүүхээр шийдвэрлэх.
🤔 Шинэ тохиролцоо: Юу өөрчлөгдөв?
Анх яригдаж байсан 20 жилийн хугацааг 15 жил болгон наашлуулсан, хувийн компанийн оролцоог хасан, 2 улсын төрийн өмчит компаниуд хамтран түлш хангамжийн байгууламжийг ажиллуулахаар тохиров. Мөн түлшийг дундын зуучлагчгүй, зах зээлийн бодит үнээр авахаар болжээ.
🇲🇳 Эцсийн асуулт: Баталгаат хангамж уу, Баригдмал ирээдүй юу?
Хэлэлцээрт татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах заалтууд хэвээр үлдсэн нь манай улсын татварын бодлогод гаднын нөлөө байсаар байх уу гэх эргэлзээг төрүүлж буй. Юутай ч Монгол Улс ирэх 15 жилд агаарын салбарынхаа хамгийн чухал судсыг нэг улсад даатгалаа. Одоо хамтарсан компанийн 60%-ийг эзэмших манай тал бодит хяналтаа тогтоож чадах уу гэдэг эвгүй л байна даа.