
Эрчим хүчний яам 5 байршилд нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц (НЦС) ашиглалтад оруулна гээд байгаа. Хэрэв амжилттай болбол ямар өөрчлөлт гарах вэ?
⚡️ Хүчин чадал = Одоогийн үйлдвэрлэл х 2.2
Монгол орны нарны тусгалын эрчим болон Төвийн бүсийн нарны станцуудын дундаж хүчин чадал ашиглалтын коэффициентыг дунджаар 17.5% гэж тооцвол 220 МВт хүчин чадалтай станцууд жилд үйлдвэрлэх цэвэр цахилгаан эрчим хүч дунджаар 350 сая кВт.ц байх боломжтой аж.
💭 Төсөөлөл: Тэгвэл өнгөрсөн онд улсын хэмжээнд нарны эх үүсвэрээс 288.7 сая кВт.ц цахилгаан гарган авсан гэхээр шинэ станцууд 350 сая кВт.ц-ыг нэмж нийлүүлснээр нарны эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 638.7 сая кВт.ц болж 2.2 дахин өсөх нь.
☀️ Сэргээгдэх эрчим хүчний сэргэлт: Үүнээс гадна 2025 оны байдлаар дотоодын нийт үйлдвэрлэлийн дөнгөж 8.8%-ийг ногоон эрчим хүч бүрдүүлж. Шинэ НЦС-ууд нэмэгдсэнээр энэ тоо 3.6 нэгж хувиар нэмэгдэж болох юм. Мөн импортын хамаарлыг багасгах, дулааны цахилгаан станцуудын ачааллыг хөнгөлөх зэрэг давуу талтай.
‼ Гэхдээ, гэхдээ…
Салбарын яам НЦС-аас гадна 135 МВт/440 МВт.ц хүчин чадал бүхий батарей хуримтлуурын системийн төслүүдийг хэрэгжүүлэхээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарласан. Үүнд дотоодын 54 компани, гадаадын 29 компани, 31 консорциум санал ирүүлсэн гэнэ.
📌 Төсөлд 114 этгээд өрсөлдсөн нь түүхэн идэвх боловч 3 том сорилт байна. 1. Хятадын технологи, хөрөнгө оруулалтын хэт төвлөрөл. 2. Дотоодын 54 компанийн бодит чадавх, цүнхний компанийн эрсдэл. 3. Төрийн төлбөр гүйцэтгэх чадвар, урт хугацааны худалдан авах гэрээний баталгаа.
Эцэст нь… Батарей хуримтлуур, ногоон эрчим хүчний төслийг дэмжих нь зөв. Гэхдээ хэдэн зуун сая $-ын энэ мега төслийг цүнхний компани биш, бодит чадамжтай нь хэрэгжүүлэх ёстой. Авлигагүй, шударга сонгон шалгаруулалт болон цаг хугацаандаа ашиглалтад орох бодит үр дүн л хэрэгтэй байна.