АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСЫН ХЭРЭГЖИЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.1 НЭГЖ ХУВИАР БУУРЧ 77.8%-Д ХҮРЧЭЭ

 

Өнгөрсөн 7 хоногт Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2025 оны компанийн засаглалын кодексын үнэлгээний тайланг танилцуулжээ. Товчхондоо 160 этгээдийн засаглалын кодексын хэрэгжилт өмнөх оны мөн үеэс 2.1 нэгж хувиар буурч 77.8%-д хүрээд байна.

📕 Тооцооллын цаана: Судалгаа нь Компанийн засаглалын кодексын 36 зүйлийн хэрэгжилтийн асуумжид үндэслэн хийгдсэн бөгөөд 160 зохицуулалттай даатгалын компани, ББСБ, ХОМК, ВХҮҮ-ийн анхны үнэлгээ, 114 компанийн давтан үнэлгээ, мөн СЗХ-ноос хэрэгжүүлсэн судалгааны үр дүнг нэгтгэн тооцоолжээ.

🔻 Ерөнхийдөө бууралттай

2025 оныг нэг үгээр дүгнэвэл бууралттай гэж хэлж болно. Тухайлбал, жилийн эцсийн байдлаар тайлангаа шинэчлэн илгээсэн 114 зохицуулалттай этгээдийн засаглалын кодексын хэрэгжилт өмнөх оны мөн үеийнхээс дунджаар 3.9 нэгж хувиар буурчээ. Үүнээс даатгагчийн үнэлгээ 1.6, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ-ын үнэлгээ 4.8, ХОМК-ийн үнэлгээ 8, ВХҮҮ-ийн компанийн үнэлгээ 1.1 нэгж хувиар тус тус буурсан аж.

🔦 Салбаруудын задаргаа

Компанийн засаглалын кодексын хэрэгжилтээр даатгалын компаниуд бусад салбарыг цойлжээ. Учир нь өнгөрсөн онд нийт 21 даатгагчийн кодексын хэрэгжилтийн давтан үнэлгээ 89.6%-д хүрсэн бөгөөд энэ нь ББСБ-уудаас 7.6, ВХҮҮ-ээс 8.8, ХОМК-иудаас 15.7 нэгж хувиар өндөр дүн байв. Нөгөөтээгүүр, ХОМК-иудын кодексын хэрэгжилтийн давтан үнэлгээ 73.9% байсан нь бусад салбаруудаас сүүл мушгихад нөлөөлжээ.

🎨 ТУЗ-ийн сонин хачин

ТУЗ-ийн хурлын идэвхийг харвал мөн л даатгалын компаниуд бусдыгаа тэргүүллээ. Даатгалын компаниуд жилд дунджаар 14 удаа хуралдаж, 18 асуудал хэлэлцсэн нь бусад салбараас 2 дахин өндөр үзүүлэлт болсон байна. Харин ББСБ, ХОМК, ВХҮҮ нар нь жилд дунджаар 5 удаа хуралдаж, 7 орчим асуудлыг хэлэлцжээ. Том зургаар нь харвал ТУЗ-ийн хурлын ирц бүх салбарт 94%-96% буюу гишүүд хуралдаа идэвхтэй суудгийг харуулав.

Эцэст нь… 2022 оноос хойш компанийн засаглалын кодексын хэрэгжилт жил бүр сайжирсаар ирсэн ч өнгөрсөн онд анх удаагаа буурлаа. Тайлан дээрх дүгнэлтээс харахад энэ бууралтад зөвхөн засаглал муудсаны илүүтэй тооцох аргачлал чангарсан болон шинэ компаниуд нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ